Нийтийн тээвэрт нийлүүлэх гэж байсан ногоон автобус худалдан авалтыг шалгах АН-ын ажлын хэсгээс мэдээлэл өглөө.
Ардчилсан намын гишүүн Ц.Уянга
"Тухайн ажлын хэсэг холбогдох эрх бүхий этгээдүүдээс шууд худалдан авалтын гэрээ болон гаалийн бүрдүүлэлт зэрэг эрх зүйн бусад бичиг баримтыг нэхэмжилсэн боловч нэн шаардлагатай материалыг өгөхгүй байна. Тиймээс бид АН-ын бүлэгтэй хамтарч ажиллах болсон. АН-ын бүлэг дэмжээд тухайн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол явуулах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд өгөх ёстой мэдээллийг шууд авах, есөн зүйл бүхий мэдээллийг шаардахаар болоод байна.
Бидэнд олдсон баримтын хүрээнд шалгалт хийхэд 318 тэрбумаас 135 тэрбумыг бодитоор зарлагадсан буюу Тэнүүн-Огоо ХХК-д 5 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн байсан нь нотлогдсон. Гэхдээ 135 тэрбум ногоон автобусны төлбөр биш. Ногоон автобустай холбоотой төлбөрийн болон бусад баримт бичгүүдийг одоо болтол бидэнд өгөхгүй байгаа. Хотын дарга Х.Нямбаатар 600 автобустай холбоотой гэрээг цуцалж, шинээр автобус авахаар болсон гэж мэдэгдэж байгаа хэдий ч цуцалсан гэх баримт бидэнд мэдээлээгүй.
Зөвхөн ногоон автобусны асуудал биш. Төрийн мөнгийг хэрхэн зарцуулдаг, яаж санхүүгийн луйвар хийдэг вэ гэдэг асуудал ил болно. Доод, дунд шатны алба хаагчдаараа туг тахидаг. Эцэстээ шүүх рүү дайрдаг" гэсэн юм.
Уншиж байна |