Ирак дахь Америкийн аль-Асад агаарын бааз руу 12 дугаар сарын 20-ны өдөр 122 мм пуужин харважээ. Энэ талаар АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал Х олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
Төв командлалын мэдээлснээр, пуужин харвасны улмаас барилга байшин, хүн гэмтээгүй, пуужингийн хэлтэрхийг Иракийн аюулгүйн хүчинд хүлээлгэн өгчээ. Түүнчлэн агаарын баазаас холгүйхэн 122 мм калибрын тав хүртэлх пуужинг хөөргөх зориулалтаар тоноглосон ачааны машин олсон байна.
Өмнө нь, 12 дугаар сарын наймны өдөр Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яам руу пуужингаар харваж байлаа. ХАМАС, Израилын дайн эхэлснээс хойш Ирак, Сири дэх Америкийн баазууд халдлагад өртөх нь нэмэгдсэн бөгөөд 10 дугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын 25-ны хооронд гэхэд л 73 удаа халдлагад өртжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |