Иранд бага насандаа гэрлэж, улмаар нөхрөө хөнөөсөн бүсгүйг цаазалжээ
2023-12-21

Иранд энэ сарын 20-ны өдөр 29 настай Самира Сабзиан бүсгүйг цаазалжээ. Энэ талаарх мэдээллийг хүний эрхийг хамгаалах байгууллагуудаас авсан эх сурвалжтайгаар "Эрх чөлөө радио" дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Самира бүсгүй нөхрөө хөнөөснийхөө төлөө цаазын ял сонсож, 10 жил шоронд хоригдсоны эцэст лхагва гарагт Гезеот Хесар шоронд дүүжлүүлжээ. Түүнд оноосон ялыг гүйцэтгэсэн талаарх мэдээллийг Норвегид төвтэй Ираны хүний эрхийн бүлэг мэдээлсэн байна.

 

Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, Иранд энэ онд хар тамхи түгээсэн болон хүний амь хөнөөсөн хэрэгт холбоотойгоор олон зуун хүн цаазлуулжээ. Тэдгээрийн 10 гаруй нь эмэгтэйчүүд байсан бөгөөд Самира Сабзиан 2023 онд Иранд цаазлуулсан 18 дахь эмэгтэй болсон байна.

 

"Олон жилийн туршид хүйсийн тэгш бус эрх, гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, бага насандаа хүнтэй гэрлэж байсан бол одоо энэ дэглэмийн авлигад идэгдсэн машины золиос боллоо" хэмээн Ираны хүний эрхийг хамгаалах бүлгийн тэргүүн Махмуд Амири Могаддам мэдэгджээ.

 

Нөхрөө хөнөөсний төлөө шоронд сууж байгаад цаазлуулсан эмэгтэйн талаар Ираны эрх баригчид албан  ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм.

 

Самира Сабзиан 15 настайдаа гэрлэсэн, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсан гэж ар гэрийнхэн нь өгүүлсэн байна. Түүнийг баривчлах үед тэр хоёр хүүхэдтэй, нэг нь нярай хүүхэд байжээ. Самираг шоронд байх 10 жилийн хугацаанд ганцхан удаа, цаазын ял гүйцэтгэхээс хэдхэн хоногийн өмнө хүүхдүүдтэй нь уулзуулсан байна.

Самира  энэ онд цаазлуулсан 18 дахь эмэгтэй болсон бөгөөд энэ нь маш аймшигт тоо баримт гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ. Ираны хүний эрхийн бүлгийн мэдээлснээр, 2010-2021 оны хооронд Иранд 164 эмэгтэй цаазлуулсан байна. Энэ нь батлагдсан тохиолдлуудын тоо, бодит байдал дээр үүнээс ч их байж болзошгүй гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ.

 

Иранд цаазлуулсан эмэгтэйчүүдийн 66 хувь нь нөхрөө хөнөөсөн хэрэгт буруутгагдсан байна. Ираны хуулиар эмэгтэй хүн ямар ч нөхцөлд, тэр бүү хэл гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон ч гэрлэлтээ цуцлуулах боломжгүй байдаг аж. Мөн Ираны хуульд эмэгтэйчүүд санамсаргүйгээр хүний аминд хүрсэн, эсвэл хүчирхийллийн золиос болсны улмаас аргагүй алхам хийсэн зэрэг нөхцөл байдлыг огт харгалзаж үздэггүй гэнэ. 

 

Түүнчлэн, цаазын ял сонссон эмэгтэйчүүд гэр бүлийн зүгээс ч дэмжлэггүй байдаг, учир нь ар гэрийнхэн нь "гэр бүлийн нэр хүнд" гэж үзэн, тэдэнтэй холбоо тогтоохыг хүсдэггүй гэж хүний эрхийг хамгаалагчид өгүүлжээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Аймшигийн мусальманууд
2023-12-21
бат:
ийм болхооор л лал хүн биш, лалыг таарсан газар нь алж бай гээд байгаа юм шдээ, лал биш бол ал гэж сургадаг муу ёрын улс даа, Израйл олон жил лалуудтай зууралдсан тэднийг хүн биш чөтгөр гэж үздэг учраас тонилгоод байгаа юм
2023-12-21
ЛАЛРЫН ПЕРС, АРАБУУД
2023-12-21
S AWI80955877
2023-12-21
Иран гэж бузрын дэглэмтэнй улс байнаа?! Шашны мухар сүсэгт нэвт идэгдсэн!!
2023-12-21