Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Дэлхийн тэрбумтнуудын ажлын гараа
2023-12-21

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг байнга шинэчлэн гаргадаг. Энэ жагсаалтад бизнесийн салбарт ихээхэн амжилттай яваа эрхмүүд багтах бөгөөд гэхдээ тэдний амьдралын замнал тийм ч дардан байгаагүй. Зарим нь өв уламжилсан бизнесээ эрхэлж, саад тотгор багатай замаар явсан бол хар бор ажлаар ажлынхаа гарааг эхэлсэн хүмүүс ч бий. Ийм түүхтэй тэрбумтнуудын талаарх мэдээллийг Forbes сэтгүүлээс авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 

 

Жефф Безос 

Амазон интернет компанийн үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн, өдгөө 52 настай Жефф Безосын хөрөнгө 67,1 тэрбум доллараар үнэлэгддэг. Гэхдээ тэр залуудаа дэлхийн олон хүмүүсийн адилаар туслах ажилчин хийж байжээ.

 

Жефф Безос 16 настайдаа зуныхаа амралтаар МакДональдс сүлжээ зоогийн газарт ажилд оржээ. Тухайн үед өргөж авсан эцэг нь болох Кубын цагаач Майк Безос энэ зоогийн газарт ажилладаг байжээ.

 

Хожим ихээхэн хөрөнгө цуглуулсан хойноо Жефф Безос тухайн үед олж авсан туршлагаа бусдад ярихаас ичдэггүй байв. Тэрбээр зоогийн газарт ажилладаг байхдаа шал зүлгэж, өдөрт хэдэн зуун өндөг хагалдаг байжээ.

 

"Ямар ч ажлаас хариуцлага үүрэх чадварыг олж авч болдог. Энэ нь та нар сургуульд олж авдаг мэдлэгээс огт өөр. МакДональдсад ажилласан туршлагийг дутуу үнэлж болохгүй" хэмээн Безос номондоо бичиж байв.

 

Жек Ма

Хятадын хамгийн чинээлэг хүмүүсийн нэг, Алибаба группийг үүсгэн байгуулагч, хөрөнгө нь 28,2 тэрбум доллараар үнэлэгддэг Жек Ма залуудаа англи хэлний багшаар ажиллаж байжээ. Тэрбээр Ханжоу хотод хөгжимчний гэр бүлд мэндэлсэн аж. Бага наснаасаа англи хэл сурч эхлэн, хэлээ сайжруулахын тулд гэрээс нь холгүй орших зочид буудал руу дугуйгаар яван гадаадын хүмүүстэй ярилцаж, үнэ төлбөргүй экскурс зохион байгуулдаг байжээ.

 

Дунд сургуулиа төгссөний дараа Багшийн дээд сургуульд элсэн орж, 1988 онд төгсөөд сургуульдаа баглах болсон байна. Ирээдүйн тэрбумтан тухайн үед англи хэлний багшаар ажиллаад сард 12 долларын цалин авдаг байжээ.

 

Үүнээс долоон жилийн дараа гадаад эхлний мэдлэг, орчуулагчийн туршлага нь худалдааны төлөөлөгчдийн багт багтан АНУ руу анх удаа явах боломж олгов. Сиатлд очих үед нь нэгэн танил нь компьютер төдийлөн мэддэггүй Жек Мад интернет гэж юу байдгийг харуулжээ. Ингээд Хятадад эргэн ирээд гарааны хөрөнгө цуглуулж, интернет компаниа үүсгэн байгуулсан аж.

 

Майкл Блумберг

Блүмберг мэдээллийн агентлагийг үүсгэн байгуулагч, Нью-Йоркийн захирагч асан Майкл Блүмберг дэлхийн хамгийн чинээлэг 10 хүний тоонд багтдаг бөгөөд хөрөнгө нь 51,1 тэрбум доллараар үнэлэгддэг юм.

 

Тэрбээр энэ их хөрөнгөө тэгээс нь эхлүүлж хураажээ. Блүмбергийн гэр бүл баян айл байсангүй, аав нь нягтлан бодогч, ээж нь нарийн бичгийн дарга байжээ. Майкл Блүмберг 1960 онд дунд сургуулиа төгсөн, Жонс Хопкинсийн их сургуульд инженерийн ангид элсэн орсон аж. Тэтгэлэг авч чадаагүй тэрбээр сургалтын төлбөр төлөхөөс аргагүй болжээ. Ингээд их сургуулийн клубт зогсоолын ажилтнаар ажиллаж эхлэв. Хэдийгээр тухайн үед Блүмберг энэ клубийн гишүүн, тэр бүү хэл клубийн тэргүүн байсан ч зогсоолын ажилтнаар ажиллахдаа огтхон ч ичдэггүй байсан гэдэг.

 

Ричард Брэнсон

Virgin компанийн үүсгэн байгуулагч Ричард Брэнсон багаасаа л бизнесийн ухаантай байсан гэдэг. Тэр ердөө 10 настайдаа бизнес эрхлэх санаа олжээ. Ричард найзынхаа хамт зул сарын гацуур ургуулж зарахаар гацуур суулгасан байна. Гэвч бүтэлгүйтэж, модны үрийг туулай идчихсэн гэдэг.

 

Харин дунд сургуулиа төгсөөд 16-хан настайдаа Student нэртэй сэтгүүл гаргаж эхлэв. Хэдийгээр редакци нь өөрийнх нь өрөөнд байрладаг байсан ч томоохон зорилт тавьж, алдартай британчуудаас нийтлэл авах зорилго тавьжээ. Ингээд утасны лавлах номноос алдартнуудын хаягийг олж аван, залуусын асуудлуудын талаар байр сууриа илэрхийлэхийг хүссэн захидлыг тэдэнд илгээх болов. Ингээд Жон ле Карре, Мик Жаггер, Жон Ленноноос ч хариу хүлээн авч, сэтгүүлдээ нийтлэсэн байна. Харамсалтай нь түүний сэтгүүл хэвлэлтийн зардлаас болж хоёр жилийн дараа хаагджээ.

 

Ян Кум
Украинд төрсөн, багад нь гэрт нь цахилгаан эрчим хүч, халуун ус ч байдаггүй байсан  ч хожим WhatApp мессенжерийг хамтран бүтээсэн Ян Кумийн хөрөнгө өдгөө 8,8 тэрбумаар хэмжигдэнэ. Тэрбээр 90-ээд оны эхээр 16 настайдаа ээжтэйгээ хамт АНУ руу цагаачилжээ. Тэд олсон мөнгөө амьдрал ахуйдаа арай ядан хүргэдэг байсан гэдэг.

 

Ян Кум өглөө нь сургуульдаа явж, хичээлээ тараад хүнсний дэлгүүрт цэвэрлэгч хийж, шал зүлгэдэг байжээ. Хэдийгээр 19 нас хүртлээ өөрийн гэсэн компьютергүй байсан ч номын дэлгүүрээс сурах бичиг зээлж аван, программчлалын үндэс судалдаг байж. Мөн энэ үеэр тэрбээр хакерын бүлэгт нэгдэн, томоохон компаниудын серверийг ч эвдэж байсан гэдэг.

 

Ян Кум 2000-2007 оны хооронд Yahoo компанид ажиллаж, харин 2009 онд WhatsApp мессенжерийг бүтээжээ. Одоо энэ мессенжер Фейсбүкт хамаардаг, хэрэглэгч нь 2016 оны эхээр нэг тэрбумыг давсан юм.

 

Уоррен Баффет

Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг Уоррен Баффетын хөрөнгө 65,4 тэрбумаар үнэлэгддэг. Тэрбээр улс төрч, бизнесмен Говард Баффетын чинээлэг гэр бүлд төржээ.

 

Хэдийгээр чинээлэг гэр бүлээс гаралтай ч ирээдүйн тэрбумтан бага наснаасаа л бизнесийн гараагаа эхэлсэн гэдэг. Уоррен Баффет 10 нас ч хүрээгүй байхдаа өвөөгийнхөө дэлгүүрээс бохь, кока кола худалдан авч хөршүүддээ зардаг байжээ. Дараа нь сонин түгээгч хийж, 11 настайдаа биржийн арилжаанд оролцож үзсэн бол 13 настайдаа анх удаа орлогын мэдүүлэг бөглөж өгч байсан гэнэ.

 

Үүнээс хоёр жилийн дараа шинэ бизнес бодож олов. Уоррен Баффет автомат тоглоомын хуучин машиныг 25 доллараар худалдан авч, үсчний газарт түрээслүүлжээ. Хэдэн сарын дараа залуу бизнесмен хэд хэдэн автомат машинтай болж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
S XN80955877
2023-12-21
Алтансүх:
МАК шиг Төрөөс хайж олсон Орд газар МСS шиг 100 тендир.с 100.г нь авдаг Сү Батболд шиг Орд газар авч зарж .Баяжаагүй бор зүрхээрээ яваа олон бизнесмэн бгаа шдээ
2023-12-21
Эхорон:
ТӨрөөс хулгай хийгээгүй бас Авилгач.н гэрт төрөөгүйл бол Монголд ч бас өөрийн хүч хөдөлмөрөөр боссон олон олон бизнес эрхлэгч бгаа.
2023-12-21