Өмнөд Солонгос, АНУ, Японы агаарын цэргийн хүчин хамтран Америкийн бөмбөгдөгч онгоц оролцуулж, гурван талт сургуулилалт хийжээ. Энэ талаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн В-1В стратегийн бөмбөгдөгч оролцуулан хийсэн энэхүү гурван талт агаарын цэргийн сургуулилалт нь 12 дугаар сарын 18-ны өдөр Хойд Солонгос тив алгасагч баллистик пуужин хөөргөсний хариу аж.
Агаарын цэргийн сургуулилалт Чэжу арлаас дорнод хэсэгт болж, Өмнөд Солонгосын F-15К, Америкийн F-16 болон Японы F-2 сөнөөгч онгоцууд оролцжээ. Сургуулилалтын үеэр Хойд Солонгосын зүгээс ирэх пуужингийн болон цөмийн аюул заналд хариу өгөх арга хэмжээг бэхжүүлэх, гурван тал шийдэмгий хамтын үйлдэлд бэлэн гэдгийг харуулах зорилготой байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |