Хятадын Хар мөрөн мужийн төв Харбин хотноо Харбины олон улсын мөс, цасан баримлын наадам нээгдсэн талаар China Daily мэдээлжээ.
Наадмын нийт талбай нь 810 мянган кв.метр бөгөөд энэ нь Шанхайн Диснейленд паркийн талбайтай ижил юм. Энэ талбайд мөсөн барималчид нийт 250 мянган куб метр цас, мөс ашиглан 2000 гаруй мөсөн баримал бүтээжээ.
Наадмын нээлтийн өдөр энд 40 мянга гаруй хүн зочилсон байна. Мөн энд 12 орны 50 гаруй уран бүтээлч оролцож буй "Харбины мөсөн шоу" үзэгчдийг баясгаж байгаа аж.
Түүнчлэн 120 метр өндөртэй алсыг харагч, өвлийн дрифт, цаснаа явагч зэрэг жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээг санал болгож байгаа бол хүүхдүүдийг хөгжөөх 14 мөсөн гулгуур барьсны хамгийн урт нь 521 метр урттай байгаа гэнэ.
Мөсний баяр наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа 2024 оны нэгдүгээр сарын тавны өдөр болох юм байна. Анх 1963 онд Харбинд орон нутгийн чанартай эхлэж байсан энэ шоу сүүлийн жилүүдэд бусад улс орнуудын уран бүтээлчид байнга оролцдог олон улсын наадам болж хувирсан төдийгүй дэлхийн хамгийн том мөсөн баримлын наадамд тооцогддог болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |