Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн албан ёсны сайт дээр төрийн албан тушаалтнууд болон хууль тогтоох хурлын гишүүдийг цэрэгт дайчлахыг шаардсан цахим хүсэлт байршжээ.
Энэ өргөдлийг санаачилсан Вячеслав Василенко Украины хууль цоорхойтой, үүний улмаас дайчилгаанд тэгш бус нөхцөл үйлчилж байна хэмээн бичсэн байна. Түүний өгүүлснээр, Украины цэргийн үүрэгтэн ардын депутатууд төрийн байгууллагад ажилладаг гэдгээрээ дайчилгаанд татагддаггүй аж. Энэ нь тэгш эрхийн зарчмыг зөрчиж, нийгэмд бухимдал төрүүлж байна хэмээн цахим хүсэлтэд онцолжээ.
Өмнө нь депутат, албан тушаалтнуудыг цэрэгт дайчлахыг шаардсан өөр нэг цахим хүсэлт гарч, 25 мянган хүн дэмжиж байлаа. Ингэснээр энэ цахим хүсэлтийг төрийн тэргүүн авч хэлэлцэх нөхцөл бүрдсэн ч энэ асуудал шийдэгдээгүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |