Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Палестиныг дэмжигчид Капитолийн ордон руу халджээ
2023-12-20

АНУ-ын нийслэлд 12 дугаар сарын 19-нд Газын зурваст гал зогсоохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэ үеэр цагдаагийнхан 60 хүнийг баривчилсан гэж Фокс ньюс мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаал Капитолийн гадаа болсон бөгөөд жагсаал хийх зөвшөөрөл аваагүй байсан гэнэ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр зарим оролцогчид "Израилыг зэвсэглэхээ боль!" гэсэн бичигтэй зурагт хуудас барьж,  "Израилын гэмт хэрэгт зориулах сохор зоос, цаг хугацаа, мөнгө алга" хэмээн хашгиралдаж байжээ. Мөн Капитолийн ордон руу халдсаны улмаас 60 хүнийг баривчилжээ.

 

Палестиныг дэмжих жагсаал Барууны орнуудад байнга гарч байгаа юм. Израил, Палестины хооронд дайн эхэлсэн 10 дугаар сард мөн л Капитолийн гадаа жагсаал болж, 10 мянга гаруй хүн оролцож байлаа. Тухайн үед мөн л Капитолийн ордон руу 500 орчим хүн халдан орж, улмаар цагдаагийнханд баривчлагдаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин