Хятадын эрдэмтэд уушгины ховор төрлийн хорт хавдрыг анагаах эм бүтээжээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь жибао сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ эм болох сунвозертиниб эмийг Уянсу мужийн Dizai биоэмзүйн компанийн эрдэмтэд бүтээжээ. Энэ эм нь EGFR экзоны 20 инсерцийн мутацийг хавдар агуулдаг, уушгины хорт хавдрын нэгэн төрлийг анагаах юм байна. Одоогоор энэ төрлийн хавдрыг эмчлэх эм, химийн эмчилгээ байдаггүй аж.
Хятадын эрдэмтэд ховор төрлийн хавдрыг эмчлэх эм бэлдмэлээ 2021 оны долдугаар сараас 2022 оны тавдугаар сарын хооронд 37 эмнэлэгт туршин судалжээ. Эмнэлзүйн туршилтад өвчний сүүлийн шатанд очсон 104 өвчтөн оролцсон байна. Судалгаагаар шинэ эм 61 хувийн үр дүнтэй байгаа нь тогтоогджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |