АНУ Хойд Солонгостой болзолгүйгээр хэлэлцээ хийхэд бэлэн
2023-12-20

АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал зэргээр Хойд Солонгостой болзолгүйгээр хэлэлцээр хийхэд бэлэн гэж Цагаан ордны төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ. Гэхдээ Хойд Солонгос энэ саналыг хүлээж аваагүй гэж тэрбээр онцолсон байна. 

 

"Бид өмнө нь ч мэдэгдэж байсанчлан, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тухай ярилцаж эхлэхийн тулд урьдчилсан болзолгүйгээр Ким Жон Унтай хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байсан. Одоо ч бид бэлэн хэвээр" хэмээн Жон Кирби мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Хойд Солонгос 12 дугаар сарын 18-ны шөнө тив алгасагч "Хвасон-18" пуужин хөөргөж, үүнийгээ АНУ-д өгч буй сануулга хэмээж байлаа. "АНУ алдаатай шийдвэр гаргавал бид ямар хариу үзүүлж чадахыг энэ пуужин харуулсан" гэж Ким Жон Ун 12 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
III Ким том байна дөө.Тэгэхэд манайхан хуучин автобус биендээ шахаад л
2023-12-20