Израил, ХАМАС сар гаруй дайтсаны эцэст 11 дүгээр сарын сүүлээр хэлэлцээр хийж, нийтдээ найм хоногийн хугацаанд гал зогсоож байсан. Энэ үеэр ХАМАС бүлэглэлийн олзноос 100 гаруй хүн чөлөөлж байв. Үлдсэн олзны хүмүүсийг суллах тал дээр талууд ийм хэлэлцээ дахин хийхээр эрмэлзэж байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед гарч байлаа.
Улмаар Израилын тал ХАМАС бүлэглэлд санал тавьсан талаар Axios мэдээлжээ. Тодруулбал, ХАМАС бүлэглэлд олзлогдсон 40 хүнийг сулласны хариуд долоо хоногийн хугацаатай эвлэрэл зарлах саналыг Израилын Тагнуулын албаны тэргүүн гаргасан байна. Тэрбээр АНУ болон Катарын төлөөлөгчидтэй Варшав хотноо уулзахдаа ийм санал тавьсан гэж болсон хэрэгтэй ойр эх сурвалж хэвлэлд мэдээлэл өгчээ.
Хэлэлцээрийн явцад суллах хүмүүсийн тоонд олзонд үлдсэн эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрчүүд болон эмнэлгийн тусламж яаралтай хэрэгтэй бусад хүмүүсийг багтаах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Түүнчлэн Израилын шоронгуудаас Палестины хоригдлуудыг тодорхой тоогоор суллах саналыг ч тавьжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |