Таиланд ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрнө
2023-12-20

Таиландын Засгийн газар ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг дэмжжээ. Энэ талаарх мэдээллийг Бангкок Пост сонин дамжуулсан байна. 

 

Ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг засгийн газар дэмжсэнээр 12 дугаар сарын 21-ний өдөр парламентад өргөн барина гэж Таиландын Ерөнхий сайд Сеттха Тхависин мэдэгджээ. Засгийн газрын энэхүү шийдвэрийг сөрөг хүчнийхэн дэмжиж, ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийн өөр хоёр хувилбарыг парламентад өргөн барина гэж мэдэгдсэн байна.

 

Сөрөг хүчнийхний мэдэгдсэнээр, ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай бусад хуулийн төслүүд нь зүйл заалтаараа ялгаатай, гэхдээ хуулийн зөрүүтэй заалтуудыг парламентын хэлэлцүүлгийн үеэр засаж залруулах боломжтой гэнэ.

 

Энд дуулгахад, Таиландын Парламент 2022 онд ижил хүйтсний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай дөрвөн хуулийн төслийг авч хэлэлцэж байсан ч 2023 оны тавдугаар сард парламентын сонгууль явуулсны улмаас аль ч хуулийн төслийг батлаж амжаагүй байсан юм. Энэ удаад хуулийн төслийг баталвал Азид ижил хүйстний гэрлэлтийг албан ёсоор зөвшөөрсөн гурав дахь орон болно. Одоо Балба болон Тайваньд ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
S XNE SEKSR ZYGAA80955877
2023-12-20