Британийн тагнуул: Путиний супер зэвсэг бүтэлгүйтэж байна
2023-12-20

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "супер зэвсэг" хэмээн танилцуулж байсан "Кинжал" аэробаллистик пуужин Украин дахь дайнд байгаа онох нь ховор байгаа талаар Их Британийн Батлан хамгаалахын тагнуулын тайланд өгүүлснийг Москва Таймс сонин дамжуулсан байна. 

 

Тагнуулын тайланд өгүүлснээр, 2023 оны наймдугаар сараас хойш, Путин хэвлэлийн бага хурал хийлгэсэн өдөр буюу 12 дугаар сарын 14-ний өдөр ОХУ анх удаа Кинжал пуужинг ашиглажээ. Тухайн үед Украины төв хэсэг рүү цэргийн нисэх буудлыг бай болгон харвасан аж. 

 

Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, Орос, Украины дайны үеэр ОХУ щрдөө гурван Кинжал пуужин ашиглажээ. Киевийн зүгт харвасан нэг пуужинг Киев муж дахь зенит пуужингийн хэсэг амдан устгасан бол нөгөө хоёр нь хэрхсэн талаар Украины Зэвсэгт хүчин тодорхой мэдээлэл өгөөгүй юм. 

 

Оросын цаашдын цэргийн номлолд Кинжал пуужин чухал үүрэг гүйцэтгэхээр заасан.  Энэ пуужин нь Путин 2018 онд анх зарласан зургаан төрлийн "супер зэвсэг"-ийн жагсаалтад орж байв. Оросын арми Украинд энэ пуужинг нэн онцгой нөхцөлд буюу дайнд асар их үнэ цэнтэй, сайтар хамгаалагдсан байг устгахын тулд ашиглаж байгаа юм. Гэвч  энэ супер зэвсэг Путиний зарласан шиг "супер байгаагүй"-г Британийн тагнуул онцолсон байна. "Олон удаа хөөргөсөн ч байгаа төдийлөн оноогүй, үүний зэрэгцээ "ялагдашгүй" гэх энэ пуужинг Украин амдан устгаж чадсан" хэмээн тагнуулын тайланд өгүүлжээ.

 

"Кинжал" пуужин үр дүнгүй байгаа талаар өмнө нь ч Британийн тагнуул мэдээлж байсан бөгөөд пуужингууд туршилтын шатандаа явж байгаа, байлдааны нөхцөлд үр дүнтэй байх эсэх нь эргэлзээтэй хэмээн тагнуулынхан мэдэгдэж байлаа.

 

"Цаасан дээр бол энэ пуужинг өндөр үр дүнтэй, дуунаас хэт хурдан нисэх, орчин үеийн агаараас эсэргүүцэн хамгаалах системүүдээс ч зайлсхийх чадвартай. Харин үнэндээ бодит байдал дээр Оросын тал энэ пуужингаа сайжруулах шаардлагатай байгаа" хэмээн Британийн тагнуулынхан онцолж байсан юм.

 

Путин энэ пуужинг танилцуулахдаа "дууны хурдаас 10 дахин их хурдтай, нислэгийн бүхий л чиглэлд маневр хийх чадвартай, өнөөдөр болон цаашид гарах бүхий л агаараас эсэргүүцэн хамгаалах болон пуужингаас хамгаалах системийг даван туулах", цөмийн болон энгийн цэнэгт хошууг 200 км гаруй зайд тээх чадвартай хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-20
Боловсронгуй болсон хойно нь хэрэглэ, байгаа онохгvй энд тэнд унаад байна гэж тогжгор ахдаа дамжуулаарай
2023-12-20
Мөнх:
Аливаа зүйл сайжирч боловсронгуй болж байдаг жамтай. Бүү санаа зов гэж наад английн тагнуулынхандаа дамжуулаарай.
2023-12-20
Боловсронгуй болсон хойно нь хэрэглэ, байгаа онохгvй энд тэнд унаад байна гэж тогжгор ахдаа дамжуулаарай
Путинe
2023-12-20
АРД:
дэлхий дээр сансарт анхны хүнээ, сансарт анхны хиймэл дагуулаа нисгэсэн улс шүү дээ, ер нь энэ барууны ардчилал гэж хоосон цээжээ дэлссэн нөхдүүд мэдлэг боловсрол муутай хүн чанаргүй юмнууд байх юм аа, та хэдийн ардчилалын үр дүнд Зориг агсан алуулж, Эрдэнэт үйлдвэрийн хуйвалдаан, нүүрсний гэх хулгайнууд л хөгсэн байх шүү, АН бол яаж хулгай сайн хийж луйвардах талаараа л гоц гавьяа байгуулсан байх
2023-12-20
Одоо Оросууд юун кинжал гэж хуцахтайгаа, буудах пуужингүй, А.Солонгос, Иран хоёрыг гуйгаад явж байншт
2023-12-20
АРД:
дэлхий дээр сансарт анхны хүнээ, сансарт анхны хиймэл дагуулаа нисгэсэн улс шүү дээ, ер нь энэ барууны ардчилал гэж хоосон цээжээ дэлссэн нөхдүүд мэдлэг боловсрол муутай хүн чанаргүй юмнууд байх юм аа, та хэдийн ардчилалын үр дүнд Зориг агсан алуулж, Эрдэнэт үйлдвэрийн хуйвалдаан, нүүрсний гэх хулгайнууд л хөгсэн байх шүү, АН бол яаж хулгай сайн хийж луйвардах талаараа л гоц гавьяа байгуулсан байх