Гадны болон дотоодын хэрэглэгчдийн дунд хэдийнэ танигдсан шилдэг ресторан бол энэтхэг үндэстний “Хазара” ресторан юм. Шилдэг рестораны өргөмжлөлийг удаа дараалан хүртэж байсан тус хамт олон Монголын анхны Энэтхэг үндэстний ресторан гэдгээрээ онцлогтой. Тэгвэл уг ресторан нь дэлхийн шилдэг рестораны 10 хувьд нь багтсан байна.
26 жилийн ой нь энэ жил тохиож байгаа “Хазара” ресторан хоолны материалын гол амтлагчийг Энэтхэг улсаас авч ирдгээрээ онцлог бөгөөд гал тогооны багийнхан мэргэжлийн гурван Энэтхэг тогоочтой. “Хазара” рестораны Энэтхэг хоолны жинхэнэ оригнал амтыг монголчуудад мэдрүүлэхийн тулд Энэтхэг улсаас авч ирдэг амтлагч, мэргэжлийн тогоочийн ур чадвараас шууд хамааралтай бөгөөд энэ бүхний үр дүнд рестораныг сонгосон хэрэглэгчдийн сэтгэл ханамж 100 хувь байдаг гэдгийг “Хазара” рестораны үүсгэн байгуулагч онцоллоо.
Мөн тэрээр “Манай ресторан Энэтхэг улсын Умард зүгийн үндэсний хоолыг бэлтгэж, иргэд үйлчлүүлэгчдээ дайлдаг. Нэг үгээр хэлбэл, манай “Хазара” рестораны хоол бусдаас онцлог өвөрмөц юм. Хоёрдугаарт, Энэтхэг үндэстний хоолыг хүн бүр хийдэггүй. Тиймээс олон жил Энэтхэг улсад суралцаж, хоолны амтны мэдрэмжийг авсан тогооч нар “Хазара” рестораны хоолыг бэлтгэж байна.
Мөн манай ресторан дэлхийн шилдэг рестораны 10 хувьд нь багтсан. Цаашид манай рестораны амжилтыг хэрхэн үргэлжлэхийг бүгдээрээ харцгаая” хэмээлээ. “Хазара” рестораныг сонгох үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Тус ресторан “Traveler’s choice restaurant” шагналыг авч, дэлхийн шилдэг рестораны 10 хувьд багтсан нь энэ оны хамгийн онцлох үйл явдал боллоо. Сонирхуулахад, тус рестораны дотоод чимэглэл, засал эд зүйлс болох хаалга, ширээ зэргийг Энэтхэг улсаас авчирч, Английн архитектур урласан түүхтэй юм байна.
Уншиж байна |