Улаанбаатарчууд хөл дүүжлэх унаагүй, алхаж байна. Төрийнхний хариуцлагагүй хайнга, сэтгэлгүй байдлаас болж, нийслэлчүүд хөл дүүжлэх унааныхаа мөнгийг хулгайд алдаж, улс ч их хэмжээний хөрөнгөөр хохирч, энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байсаар байна.
Сайдын суудлаа орхиж, хотын даргын албанд ирсэн Х.Нямбаатар шинэ автобус авч, шугаманд гаргахын тулд иргэдийн машиныг зогсоохоос эхлээд нэлээдгүй ажиллаж байгаагаа цахим хуудсаараа өдөр бүр танилцуулдаг. Тэрбээр өнөөдөр саваа бэлдсэнээ дуулгав.
Хотын дарга Х.Нямбаатар "Шинээр худалдаж авах автобуснуудын эхний ээлж энэ сарын сүүлээр ирнэ. Шинэ автобуснуудаа байрлуулах бааз, паркийн асуудлыг шийдэх шаардлага байгаа. Тиймээс ХУД-ийн 10 дугаар хороо, Морингийн даваанд 110, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтад 55 автобусны багтаамжтай паркийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна" хэмээн сааль хийх саваа бэлдэж буйгаа дуулгалаа.
Уншиж байна |