Спортын Мастер У.Бэлгүдэй холимог сэлэлтээр 200 метрийг 2 минут 12 секундэд туулж Олон Улсын хэмжээний мастер боллоо.
ОХУ-ын Санкт Петербург хотод болж буй XVII дахь Кубок владимира сальникова кап 2023 тэмцээний сүүлийн өдөр Спортын Мастер У.Бэлгүдэй 200 метрийн зайд холимог сэлэлтээр гарч уралдан 2:12.02 амжилтыг үзүүлж Монгол Улсын ес дэх Олон Улсын Хэмжээний Мастер боллоо. 25 метрийн бассейнд 200м холимог сэлэлтийн Олон Улсын Хэмжээний Мастерын цаг 2:12.50 байдаг.
Уншиж байна |