Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон НЭМГ, ХӨСҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд
Монгол Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт лсын хэмжээнд гуравдугаар түвшин буюу алаг цоог дэгдэлтийн үед байна. Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байгаа аж. Мөн томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалтууд хүн амын дунд өвчлөл үүсгээд байна.
Томуу, томуу төст өвчний улмаас 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Нийслэлийн хэмжээнд 1255 ортойгоор хүүхдэд томуу томуу төст өвчний тусламж үйлчилгээг үзүүлж байна. Томуугийн тархалтын нөхцөл байдлыг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн хэвтүүлэн эмчлэх орны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч, нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт 615 ор нэмж дэлгэсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны харьяа ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ХӨСҮТ-д нийт 530 орыг нэмж дэлгэсэн байгаа. Мөн БХЯ, ХЗДХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй зөвшилцөн нийт 120 оронд томуугийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэхээр болсон. Ийнхүү нийслэлийн хэмжээнд нийт 1255 ор дэлгээд байна. Орны дүүргэлт 95 хувьтай байгаа.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын тандалтаар томуугийн A(H3, N2) вирус хүн амын дунд эргэлтэд орж өвчлөл үүсгэж буй. Түүнчлэн коронавируст халдварын тархалт идэвхтэй байгаа нь тодорхойлогдсон. Мөн хөрш зэргэлдээ улсуудад томуугийн A(H3, N2) вирус бүртгэгдэж байгаа. Иймд иргэддээ гараа угааж, амны хаалтаа зүүж, хувийн ариун цэврээ ханган халдвараас өөрийгөө хамгаалахыг анхааруулж байна. Хэдий одоо томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог байгаа ч цаашид дэгдэлт нэмэгдэх магадлалтай. Иймээс олон нийтийн газар амны хаалт зүүх хэрэгтэйг ч сануулж, уриалсан юм.
Уншиж байна |