Сурвалжилга: Өөрөөсөө гэрэлтдэг мөсөн хотхонд багачуудын хөл тасарсангүй
2023-12-19

 

Өвлийн улиралд харж болох гайхамшгуудын нэг нь мөсөн хотхон билээ. Тэр ч утгаараа ихэнх хүүхэд өвлийн улиралд дуртай байдаг. 

 

Бяцхан хүүхэд төдийгүй залуус хөгшдийн нүдийг баясгасан мөсөн өргөө БЗД-т нээгджээ. Хүслийн шинэ жилээ хүлээн, догдолж буй нийслэлчүүд БЗД-ийн голын явган хүний замыг засаж, мөсөөр урласан бүтээлүүдийг сонирхон, баярлаж байгаа нь энэ.

 

 

Дотроосоо өнгө өнгөөр гэрэлтэх мөсөн хотхоны баримал бүрийн өмнө гэр бүл, найз нөхдөөрөө зургаа даруулах хүмүүс олон харагдана. Талбай дээрх мөсөн баримлуудаас хамгийн их хөл хөдөлгөөнтэй, оочер дараалалтай нь долоон одойгийн байшин байв. Хүүхэд, багачууд ар араасаа томоотой цувж, дотор нь орж зургаа даруулцгаана. Гадаа нь хүлээн зогсох эцэг эхчүүд “Толгойгоо цохилоо шүү дээ. “Явъя, явъя даарчихлаа”, “За болно, маргааш ирье”, “Араас чинь хүүхэд орж байна шүү” гээд дуу дуугаа авалцан орилолдоно. Тэднийг үгийг тоож байгаа хүүхэд алга. 

 

Энд ирсэн хүүхэд багачуудаас нээлтийн үеэр сэтгэгдлийг нь сонслоо. 

 

"Хүүхдүүд "Бидний хамгийн дуртай баяр бол өвөл. Яагаад гэвэл шинэ жилийн баяр болж хүслээ шивнэх мөч хамгийн жаргалтай бас баяртай байдаг. Бас энэ улиралд хүүхдүүд бид цасаар тоглож, олон өнгийн мөсөн тоглоомуудыг харж болдог. Тийм ч учраас хүйтэн ч гэсэн хамгийн гоё улирал. Манай дүүрэгт ийм гоё мөсөн тоглоомууд анх удаа л хийж байгаа байх. Би хувьдаа ойрын хэдэн жил хараагүй байсан. Мөсөн тоглоом харах гэж төв талбай явахгүй болсон нь үнэхээр таалагдаж байна. Бид сая санта цаа буга, цасан охинтойгоо ирсэн. Мөн ТҮК-ийн ажилчид сантагийн хувцас өмсөөд явж байсан нь үлгэрийн оронд очсон юм шиг л мэдрэмж авсан шүү. Манай энд бас мөсөн кaток байдаг. Манай дүүрэгт бүхий л зүйлс байдаг боллоо. Өнгө өнгөөр гэрэлтэж байгаа эдгээр мод, мөсөн хотхон минь дараа дараагийн жилд улам гоё хийгдээсэй гэж хүсэж байна" хэмээн ам уралдан ярьж байсан юм. 

 

 

Хэдийгээр гадаа жавартай, хүйтэн байгаа ч эцэг эхчүүд, эмээ өвөө нар хүүхдүүдээ баярлуулж, мөсөн хотхоноор аялуулж байна. Хүүхэд нас аа гэж үлгэр домог, өвлийн өвгөн, цасан охинд итгэдэг, инээд, хайр хоёроор бялхсан хамгийн нандин үе байх ёстой билээ.

 

Shuud.mn
Сонин хачин
zaluu:
ene ih huurhun baiguulalt bolson bnlee huuhduuud ih sonirhoj bnlee danch zamiin goldmashinuudiiin utaaa joohon ontsgui bnlee za yaahuu yaahuu
2023-12-19
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-19