НӨАТ-ын сугалааны тохирол энэ лхагва гарагт болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу арванхоёрдугаар сарын 20-нд 13:00 цагаас и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иймд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41,134,703 баримт бүртгэгджээ.
Сугалаагаар:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
- 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой болсон билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ