Баянзүрх дүүргийн төсвийн хулгайн талаар мэдээлэл хийлээ.
БЗД-ийн АН-ын дарга Л.Батдэлгэр
Баянзүрх дүүргийн төсвийн орлогийн 97 хувийг татварын орлого бүрдүүлдэг. Гэвч төсвийн хариуцлагагүй байдлаас болж төсвийн орлогийг үр ашиггүй зүйлд зарцуулж байгаа явдал их байна.
2024 оны төсвийн төслийг 280 орчим тэрбум төгрөгийг оруулж ирж байна. Энэ бол зөвхөн иргэд ААН-ын татварын орлогоос бүрддэг зүйл. Энэ иргэдийг бүрдүүлж байгаа татварыг тухайн иргэдэд зөв зохистой зарцуулах ёстой. Гэтэл дүүргийн удирдлагуудын оруулж ирж байгаа төсвийг харахад ЗГ-аас баталсан хэмнэлтийн хуулийг зөрчсөн хууль бус төсөв оруулж ирж байна. Нэгдүгээр эд хогшил, урсгал засварын зардлыг 6 тэрбумаар нэмэгдүүлж, 11 тэрбум гэж оруулж ирж байна. Мөн томилолт зочны зардалд 360 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн Байгаль хамгаалах зардал гэж 2.2 тэрбум төгрөг оруулж ирж байна. Энэ бол цэвэр 2024 оны сонгууль дөхчихсөн ухуулагч нарыгаа цалинжуулах гэсэн санаатай үйлдэлд хардаж байна. Энэ бол цэвэр хэмнэлтийн хуулийг зөрчсөн хэрэг.
Өнөөдрийн нөхцөл байдалд БЗД-т 43 хорооны байранд МАН-ын гишүүдийн үл хөдлөх байх жишээтэй. Дээрээс нь төр захиргааны хоёрдугаар байр гэж Батлан хамгаалах сургуулийн хажууд байгаа байр бол МАН-ын гишүүний байр байгаа юм.
Мөн төсвийг үр ашиггүй зарцуулах гэж буй нэг зүйл бол БЗД-ээс ирэх оныг Хүүхдийг дэмжих жил болгож байгаа нь сайшаалтай ч яг тэрхүү төсөв нь хүүхдэдээ, хүүхдийн суралцах орчинд хүрч чадах эсэх нь баталгаагүй байна.
Жишээ нь, ирэх жил сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд тус бүр 35 сая төгрөг буюу нийт 3,5 тэрбум төгрөг зарцуулна гэж тусгасан байгаа юм. 2024 онд байгалийг нөхөн сэргээх, хүүхдэд зориулна гэсэн төсвийн задаргааг харахаар үр дүнгүй, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж чадахааргүй байна.
Түүнчлэн УИХ-ын Э.Бат-Амгалан БЗД-ийг сонгуулийн штабын сурталчилгааны нэг хэлбэр болгон бүх шатандаа ашиглаж байна. Жишээ нь Татвар төлөгчдийн мөнгөөр бүтээн байгуулалт хийж байж, Э.Бат-Амгалангийн санаачлагаар хийж бүтээсэн хэмээн цаагуур чинь попроод явж байна" гэв.
Уншиж байна |