Малдаа яваад сураггүй болсон иргэн амиа алджээ
2023-12-13

 

Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн иргэн, 27 настай эрэгтэй энэ сарын 11-ний өдрийн 10:00 цагийн орчим малаа хариулахаар гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь  Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Галт сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтантай хамтран 14:46  цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:01 цагт гэрээс нь зүүн урд зүгт 1 км-ын зайнаас түүний цогцосыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Saihan zaluu nas.Hairan ami haramsmaar yumaa.
2023-12-13