Сурвалжилга: Гурилын үнэ нэмэгдэж, шагийн үнээр зарагдаж байна
2023-12-13

Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн гурилын үнэ дахин нэмэгджээ. Цаг агаартай холбоотойгоор ургацын үнэ тэр бүрчлэн арвин аваагүй талаар ХХААХҮЯ мэдээлж байгаа. Үүнийг дагаад энэ жил гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Тодруулбал буудайн гурилын үйлдвэрлэлд үндсэн түүхий эд болох улаан буудайн тариалалт энэ жил бага байсан учраас дээд гурил үйлдвэрлэх боломжгүйд хүрчээ. Ингэснээр гурилын үнэ кг тутамдаа 200-400 төгрөгөөр огцом нэмэгджээ. Тэгэхээр ирэх өдрүүдэд ААН-үүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардал дахин нэмэгдэнэ гэсэн үг. 

 

Үйлдвэрүүдээс гадна гэрээт борлуулагчид гурилын үнийг 200-400 төгрөгөөр нэмж зарж байна. 

 

Худалдаачин н.Энх-Амар: Энэ жил бараг хоёр дахь удаагаа гурилын үнэ нэмэгдэж байна. Гурил үйлдвэрлэгчид үнэ нэмэгдэж байгаа талаар мэдээлэхдээ “Засгийн газар улаанбуудайг өндөр үнэтэй өгч байгаа учраас бид гурилын үнийг үе шаттай нэмэгдүүлнэ. Одоогоор 200-400 төгрөгөөр нэмсэн ч бидэнд ашиг байхгүй байгаа учраас дахиад нэмнэ” гэсэн хариултыг өгч байгаа. Бид шагийн үнээр 55 мянган төгрөгөөр зарж байна. Бүх л гурил шагийн үнэ болчихсон.Үйлдвэрээс нэмээгүй хэр нь гэрээтүүдээс л нэмээд байх шиг байна. Дээд гурил тасраад хоёр сар болж байна. 

 

 

Худалдаачин Л.Сайнжаргал: Гурилын үнэ огцом нэмэгдсэн нь худалдаачдад хүнд цохилт болж байна. Бид өмнө нь долоо хоногт 500 кг гурил авдаг байсан бол өнөөдөр 250 кг гурил арай гэж авч байна. Үнэ нэмэгдсэнтэй холбогдуулаад иргэдийн худалдан авалт ч буурч, алдагдалтай ажиллаж байна. Гурилын үнэ өмнө нь 50-100 төгрөгөөр бага багаар нэмэгддэг байсан бол энэ удаа огцом өслөө. 

 

Иргэн: 25 килограммын гурил 5000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнийг дагаад талх, нарийн боовны үнэ хоёр өдрийн дотор нэг уут нь 2000 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэд бидэнд үнэхээр хүнд тусаж байна. Өнөөдөр Монгол Улсад үнийн хөөргөдөл маш их болж бид өөрсдийгөө шулж, ядууруулж байна гэж иргэн хүнийхээ хувьд бодож байна. Баруун аймгуудын тухайд 50 кг гурил 120-125 мянган төгрөг болсон байсан. 

 

Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ ийнхүү нэмэгдсэн нь айл өрхүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг талх, нарийн боовны үнэ дагаад өсөхөд нөлөөлсөн байна. Тухайлбал, атар талх 12 дугаар сарын 12-ны өдөр 2300-2600 төгрөг байсан бол өнөөдөр 3000 болж өсжээ. Талх нарийн боовны томоохон үйлдвэр болох “Атар өргөө” ХК гурилын үнэ нэмэгдсэн тул бүтээгдэхүүнийхээ үнийг 30-50 хувиар нэмсэн гэдгийг худалдаачдад мэдэгдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ үнэхээр гутамшигтай амьдрал шүү үнэхээр гутамшигтай байна
2023-12-13
irgen:
ene jil urgats sain bsn sh dee hulgaich luivarchidaa shalgaachee ajil hiideg tur bna uu...
2023-12-13
МАН г сонгосон мангарууд бензингүй нүүрсгүй гурилгүй махгүй одоо тоггүй болж эхэллээ Популистууд хэзээ ч төр барьж чадахгүй хүний хийснийг харлуулж хүний хийсэн гавьяан дээр тоглодог тэр нь харагдаэ байна 2012-2016 онд АН хийсэн ажлын үр дүн дээр 7 жил тэслээ замын түгжрэл эрчим хүч дээр энэ бүхэн тод харагдана.12 онд үам өнөөгийх шиг түгжирч эхэлхэд уулзваруудыг шинэчлэж уулын зам нисэх яармагийг зам зуслангийн зам гээд өчнөөн үам тавьсан Эрчим хүчний хувьд ТЭЦ"3 ,4 өргөтгөл Амгалангийн станц гээд эдний хүчинд 7 жил юу чхийхгүй попрлоо одоо тэгээд яав бүх юм болохоо байлаа
2023-12-13
Үндэсний үйлдвэрээ дэмжих гэхээр ингэж тэнэгтэж дэлхийд байхгүй өндөр үнээр шаглаж байгаа бол Гурилын хилийн татварыг тэглэх хэрэгтэй Орос Казакаас чанартай хямд гурил ороод л ирнэ.
2023-12-13
Гэрэл:
ЗГ биш, харин жинхэн хөгжлийн садаанууд юм аа …
2023-12-13
Ариунболд:
Гаалийн татварыг тэгшлэх хэрэгтэй.
2023-12-13
Зочин:
Энэ жил их ургөц авсан гэж улилдаад байсан биз дээ. Үнэ нэмэх шалтгийг ямар нэг баыдлаар олно л доо.
2023-12-13
Батаа:
Хүнс хөдөө аж ахуйн сайд дэлхийд байхгүй их ургац авлаа гээд байсан яасан бэ. Болорчулуун гэж будлианы эзэн, өөрийнхөө Дорнод дахь гурилын үйлдвэрийн гурилыг өндөр үнээр зарах гээд зориуд ингэж бгаа байх. Сонгуульд намдаа хандив өргөх мөнгөө бидний халааснаас авч бна.
2023-12-13