Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагынхантай хийж байна.
Энэ уулзалтад оролцсон Нийгмийн эрүүл мэндийн судлаач, Анагаах ухааны доктор А.Энхжаргал "Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдлын судалгааг манай байгууллага хийж байсан. ДЭМБ-ын зөвлөмж, судлаачдын үзэж буйгаар агаарын бохирдол бүх үзүүлэлтээсээ давсан. Тиймээс стандартаа яаралтай шинэчилмээр байна. Дотоод орчны агаарын чанарын асуудалд бас анхаармаар байна. Дотоод орчны бохирдлыг хэмжих стандартыг батлуулах чиглэлийг ЭМЯ-нд өгөх тал дээр Ерөнхий сайд анхаарч өгөөрэй.
Шахмал түлшээс өмнөх 10 жилд нийслэлийн агаарын чанар бүр ч хэцүү байсан. Цаашид ч анхаармаар байна. Агаарын бохирдол үргүйдэлд хүргэж байгаа. Үүнд нөлөөлж буй бодисыг гэхэд бид олж тогтоож чадахгүй л явж байна. Химийн гаралтай, хортой бодисыг зайлуулах, устгах үйлдвэр манай улсад алга байна" гэдгийг хэллээ.
Уншиж байна |