Зүүн болон төвийн аймгуудаар түлш тасарч, иргэд хэцүү байдалд оржээ
2023-12-11


Шатахуун тасалдаад долоо хонож байна. Улаанбаатар хотод шатахуун түгээх станцууд дизель түлшийг зөвхөн гэрээтэй байгууллагууддаа олгож байгаагаас үүдэж шагийн түлшний наймаа газар аваад буй. Өөрөөр хэлбэл, шатахуун түгээх станцад 3690 төгрөгөөр зарагдаж буй дизель түлш шагчдийн гараар орж 4200-4500 төгрөг болжээ. Нийслэлд зөвхөн дизель түлш тасалдаад зогсохгүй АИ-92 бензиний хүртээмж багассан байна. Энэ нөхцөл байдал одоогоос тав хоногийн өмнө бий болсон гэж ойлгож болно. 


Харин иргэд гурав хоногийн өмнөөс эхэлж оройн цагаар бензин олдохгүй, шатахуун түгээх станцууд түлш өгөхгүй, өгсөн ч тодорхой хязгаар тогтоож эхэлсэн тухай цахим орчинд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Тэгвэл энэ нөхцөл байдал хоёр хоногийн хугацаанд дордож шатахуун түгээх станцууд бензиний хомсдолд оржээ. Тодруулбал, жолооч нар хамгийн багадаа 40 минутаас хоёр цагийн хугацааг урт дараалалд зарцуулсны эцэст зөвхөн АИ-95 бензинийг тодорхой хязгаартайгаар худалдан авч байна.

 

Малчид шатахуун хомс учраас цасан шуурганд уруудсан малдаа явж амжаагүй байна

 

Харин хөдөө орон нутгийн тухайд дизель түлш, АИ-92 бензин олдохоо больж малчид малдаа явж чадахгүйд хүрээд байна. Аргаа барсан малчид аймаг, сум дамжин шатахуун хайж байгаа талаараа халаглан ярьж байсан юм. 

 

Өвөлжилт хэцүү энэ үед малчдын хөлд дүүжлэх унаа нь машин, мотоцикл байдаг. Тэгвэл ойрын өдрүүдэд цасан шуурганы улмаас олон мал шуурганд урууджээ. Гэвч орон нутагт шатахуун тасалдсан хэвээр байна. Энэ талаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малчин Д.Банзрагч “Цасан шуурганы улмаас ихэнх айлын адуу, үхэр уруудсан. Гэвч Хэнтий аймгийн хэмжээнд дизель түлш, бензин олгохгүй байна. Шунхлай шатахуун түгээх станц АИ-92 бензинийг 50 мянган төгрөгт олгож байна. Бусад нь өөрийн харилцагч байгууллага болон хөнгөлөлтийн карттай хүндээ л шатахуун олгож байна. Өвөлжилт хэцүү энэ үед малчид бидний хөлд дүүжлэх унаа бол машин, мотоцикл байдаг. Гэвч явганаас ялгаагүй байдалтай байна” гэж байлаа. 

 

Мөн Хэнтий аймгаас Улаанбаатар орох замд АИ-92 автобензин дууссан тухай түгээгчид жолооч нарт хэлж, зөвхөн АИ-95 л өгөх боломжтой хэмээж байв. Тодруулан асуухад "Бид өглөө дүүргэсэн ч сая 19 цаг гээд дуусчихлаа. Иргэд хотод бензин олгохгүй байгаа гэдэг сургаар ачаалал ихэсгэж байна. Маргааш үүрээр ирэх юм бол АИ-92 авч чадах байх. Бусад байршил ч мөн адил байгаа" гэсэн юм.

 

Уг хэрэгтээ одоогоос тав хоногийн өмнө улсын хэмжээнд 22 хоногийн шатахууны нөөц бий хэмээн албанынхан тайлбар өгч байв. Гэтэл 22 хоногийн нөөц нь 2-3 хоногийн дотор дуусч ийн хомсдолд ороод буй. 

 

Улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 67,280 тн шатахуун байсан. Дизель түлш 33,281 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 13 хоног, АИ-92 автобензин 19 хоног, АИ-95 автобензин 25 хоног, Дизель түлш 14 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй, А-80 автобензин 2,111 тн, АИ-92 автобензин 23,312 тн, АИ-95 автобензин 5,070 тн байгаа хэмээн мэдээлж байсан.

 

Цаашид баруун аймгуудын зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, төвийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Салбарын сайд шатахууны нөөц хэвийн байгаа гэж хэвлэлээр мэдээлж байгаа ч бодит байдал дээр орон нутагт хязгаарлагдмал хэвээр байна. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-11
Морио унаачээ малгуудаа малдаа машин унана гэнэ үү
2023-12-11
Шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэ:
Шатахуунгүй улс гэж байж болох уу? Оросын царай харж ингэж онигоонд орж байхаар өөрсдөө шатахуунаа үйлдвэрлээчээ! Энэ төрийн мөнгө хулгайлсан нүүрсний хулгайн мөнгө Монгол улсад шатахуун барих бүрэн хэмжээний мөнгө хулгайсан. Тэр хулгайн мөнгийг буцааж хурааж аваад шатахуун хийх үйлдвэрээ бариачээ
2023-12-11
Бодоцгооё:
Ер нь бид хэт тансаглалаа зогсооё. Мал хайхад юуных нь машин хэрэгтэй юм. Бензин, тос, цахилгаан бид бүгдийн хэрэглээ хэт үрэлгэн байна. Ямар ч бүтээмж,үр ашиггүй
2023-12-11
зочин:
Мөнгө, эрх мэдэл, эд хөрөнгөөс өөр юм толойд нь орж ирдэггүй намын томилгоотой одоогийн сайдууд Монгол улсыг сүйрүүлж байна даа. Нүүрсийг өнөөдөр Монголд дизель түлшээр ажилладаг экскаватораар олборлож, дизель түлшээр ажилладаг их даацын машинуудаар тээвэрлэж байна. Энэ нь 1800-1900 оны үеийн технологи шүү дээ. Гэтэл дэлхийн улс орнууд өнөөдөр нүүрсийг цахилгаан экскаватораар олборлож, цахилгаан зүтгүүртэй галт тэрэгээр тээвэрлэж байна шүү дээ. Мөнгө, эд хөрөнгө, эрх мэдлээс өөр юм толгойд нь орж ирдэггүй аль нэг намын томилгоотой одоогийн Ганбаатар мэтийн сайдуудын толгойд шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн хөгжил, дэвшлийг ашиглах бодол, санаа яаж ч орж ирэх вэ? дээ. Монгол бүхэлдээ бидний нүдэн дээр сүйрч байна. Зэргэлдээх хөрш Орос, Хятад улсууд шинжлэх ухаан, технологи, техникийн гайхамшиийг бүтээж, үсрэнгүй хөгжиж байна. Шинжлэх ухаанаас холдохоор үнэнээс холддог гэсэн мэргэн үг байдаг. Шинжлэх ухаанаас холдсон Монгол улсад өнөөдөр үнэн юм байхгүй болжээ. Бүгд худал. Бүгд худал хуурмагаар амьдарч байна. Түй!!!
2023-12-11
Иргэн:
Салбараа мэдэдгүй авьяасгүй чадал нь хүрэхгүй байгаа сайдаа солиочээ.Оросын нэр барьж жаахан суулаа.Ашгаа олсон бол буугаач хүүрээ.Түлшийг шаганд оруулж гавьяа байгууллаа одоо болсон чаддаг хүн нь ажилмаар байна
2023-12-11
сэтгүүлчээ бүү тэнэгт:
Уламжлалаа хадгалдаг малчид, малчид гэж орилоод, УИХ-н гишүүнтэй уралдаад магтаад байдаг биздээ. Жинхэнэ малчин бол юм бол малдаа мориороо, тэмээгээрээ, сарлагаараа явах ёстой биздээ.юун түлш. Малчдыг эртний, дундад зууны үеэр нь амьдруулах гэж та нар их хичээдэг тул малд нь өвсийг өгөхөөс бус малчдыг цахилгаанжуулах, хашаа хороо барьж өгөх, бэлчээрт эмийн болон тэжээлийн ургамал тариалах тал дээр нь огт санаа тавьдаггүй байж. Малчины сөрөг тал нь: Байгалийн тэнцвэрийг алдуулж, устгагч мэргэжил. Тиймээс л өвөг дээдэс малаа 5,0 сая с дээш гаргадаггүй байж.
2023-12-11