Төөрсөн дөрвөн иргэнийг эсэн мэнд олжээ
2023-12-08

Баруун болон төв, зүүн  аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас 46 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдлээ.

 

 

Тухайлбал, Ховд аймгийн Зэрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Увс аймгийн Давст суманд нийт 4  иргэн төөрсөн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэнийг эсэн мэнд оллоо.

 

Мөн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Өвөрхангай аймгийн Хужирт,  Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 автомашиныг татан гаргаж, 30 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

 

Түүнчлэн Архангай аймгийн Тариат, Ховд аймгийн Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг, Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Өлгий, Баянхонгор аймгийн Заг, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг орон сууцны болон 4 байшингийн дээвэр, гурван шавар гэрийн дээвэр хууларсан, 24  гэр нурсан, хоёр автомашины салхины шил хагарсан, нэг автомашин салхинд өнхөрч онхолдсон, 33 автомашин цасанд боогдсон дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

 

Архангай аймгийн Цэцэрлэг суманд 35 кВ-ын цахилгааны тулгуур багана, Ховд аймгийн Зэрэг суманд 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана унасан дуудлагын дагуу цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13