Бүсгүйчүүд шинэ жилийн үдэшлэгт 200 000 - 2 000 000 төгрөг зарцуулахаар байна
2023-12-07

Шинэ жил болоход 20 гаруйхан хоногийн хугацаа үлджээ. Бид өмнөх сурвалжлагаараа гоёлын даашинзны үнэ ханшийн талаар мэдээлсэн бол энэ удаад энэ шинэ жилийн нүүр будалт, үсний засалт, маникюр зэргийн үнэ ханш болон тренд болж байгаа загварын талаар сурвалжиллаа.

 

Даашинз энэ жил 75-450 мянган төгрөгийн үнэтэй. Аль улсаас оруулж ирсэн, ямар материал хийгдсэнээсээ шалтгаалаад үнэ нь тодорхойлогдож байгаа аж. Саа гялтганаж, шал шүргэсэн  урттай даашинзны үнэ ихэвчлэн 150 мянган төгрөгөөс эхлэж байна. Загвар нь хуучирч 2-3 жил болсон даашинзнуудаа 30-50 мянган төгрөгөөр түрээсэлж байлаа. Сүүлийн жилүүдэд хослон өмсдөг шинэ жилийн загвартай хос цамц 25-40 мянган төгрөгийн үнэтэй байлаа. 

 

Мэдээж хэн хүнгүй хөөрхөн харагдахын тулд гоёмсог нүүрний будалтаар чимдэг. Туршлагагүйн улмаас таарсан газраа буудуулчхаад гоё хувцастай ч нүүрний будалт тааламжгүй сэтгэл дундуур байх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс нүүр будалтыг аль болох эртнээс судалж, өөртөө тохирох артистыг олж мэдэх хэрэгтэй аж. MQueen салоны нүүр будалтын мэргэжилтэн М.Саран "Энэ жил хөнгөн шаргал өнгө, цагаан контур, нүдний хөнгөн будалтын дээгүүр сувдан шигтгээ наах нь тренд болж байна. Хүмүүс хэт их саа, тод өнгийн будалтаас илүү будаагүй мэт харагдах минимал будалтыг сонирхох болсон. Одоогоор үйлчлүүлэгч их байгаа. 12 дугаар сар дуустал цаг дүүрсэн хэмээн хэлж байсан юм. 


Энгийн натурал өдөр тутмын нүүр будалт,  гоёлын нүүр будалт тайзны нүүр будалт зэрэг өөрт нь тохирсон будалтуудын үнэ 50.000 - 250.000 төгрөгийн хооронд. Харин хувиараа нүүр будаж байгаа хүмүүсийн хувьд 30.000 - 50.000 төгрөгийн хооронд байна. 


Мөн түүнчлэн бүсгүйчүүдийн хувьд сүүлийн үед багц үйлчилгээнд орох нь элбэг болсон байна. Жишээлбэл,  Гоёлын будалт, гоёлын үс засалт, маникюртай багц 140.000 - 300.000 төгрөг, Гоёлын будалт, гоёлын үс засалт 150.000 төгрөг зэрэг өөрт хэрэгтэй үйлчилгээгээ нэг дор авахыг илүүд үздэг болсон" хэмээсэн юм. 

 

 

Нүүрнээс гадна хумс гоё байх нь гарыг сайхан харагдуулдаг нь нууц биш. Энэ жилийн хувьд охид, бүсгүйчүүд саатай болоод сувдан шаргал өнгөөр будуулах нь элбэг байгаа аж. Гарын маникюрын хувьд энгийн, гоёлын будалт, шигтгээ, чимэглэл, хумс хийлгэхээс хамаарч дундаж үнэ 25.000 - 180.000  мянган төгрөгийн хооронд байна.

 

 

Мөн эмэгтэйчүүдийн хувьд сормуус бол маш чухал зүйлсийн нэг. Сормуус дотроо маш олон төрөлтэй. 2D, 3D, 6D, сортой, соргүй, аниме зэрэг өөрийн нүдний хэлбэрт тохирсон сормуусаа янз бүрээр хийлгэж болох аж. Үнийн хувьд энгийн сормуус 35.000 төгрөгөөс эхэлж байна. Харин бусад төрөл нь 50.000 - 150 000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ жилийн тухайд сортой сормуус тренд болоод байгаа аж. 

 

 

Хөөрхөн болоод өөрийн сэтгэлд нийцсэн чамин даашинз өмсөөд зэгзгэр алхах нь бүсгүй хүн болж төрсний хамгийн чухал баяр баясгалант мөчүүдийн нэг билээ. Илүүдэл үсийг арилгах вакс үйлчилгээний хувьд бүтэн бие, гар, хөлөөс хамаарч 20-50 мянган төгрөгийн хооронд байгаа аж.

 

Үүнээс үзэхэд бүсгүйчүүд шинэ жилийн баярт хамгийн багадаа 200 000- 2 000 000 төгрөгийг зарцуулахаар байгаа юм. Нэг хэсэг хүмүүсийн хувьд бүтэн сарын цалин, нөгөө хэсэг хүмүүст хоёр сарын цалинтай дүйцэхүйц үнийн дүнтэй болж таарч байна. 

Shuud.mn
Сонин хачин
тийм их мөнгө зарлаа гээд сонирхолтой гоё үдэшлэг болохгүй бол шал дэмий. бид нар өөрсдөө хувцсаа хийчихдэг байсан одоогийн залуус гар нь хугарсан байдаг юм байх даа дандаа мөнгө зарлаа гэхийн
2023-12-14
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-08