Говь-Алтай аймгийн Бугат суманд 34 м/с хүчтэй салхилж, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ
2023-12-07

 

Хүчтэй салхи цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч салхилж байна. Тухайлбал өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхи зарим үед түр зуур 25-34 м/с хүрч хүчтэй салхилж байна. Үүнээс хамгийн хүчтэй байгаа нь Баян-Өлгий аймгийн Өлгий сум 26 м/с, Ховд аймгийн Зэрэг сум 30 м/с, Чандмань сум 31 м/с, Ховд сум 34 м/с, Жаргалант сум Ховд хот 25 м/с, Говь-Алтай Алтай хот 21 м/с, Бугат сум 34 м/с хүрсэн нь хүчтэй салхины цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрлээ.

 

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
1984 оны 4-р сард Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд ажлаар явж байтал шороон шуурга тавьж, салхины хурд 24м/сек. болсон чинь УАЗ-469 салхи өөд явж чадахгүй зогсдог юм билээ!! Машинаас гарах гэхээр хийсгэчих гээд хэцүү юм билээ!
2023-12-07