"Сайжруулсан шахмал түлшнээс ялгарч байгаа хий хорт хавдрын эрсдэлийг 10 дахин нэмэгдүүлсэн"
2023-12-06

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл  мэдээлэл хийлээ.

 

"No war” хөдөлгөөний Л.Ганхөлөг

"Сайжруулсан шахмал түлшинд жил бүр зуу зуун хүн гэр бүлийнхэнтэйгээ, нялх хүүхдүүдтэйгээ угаартаж, хордож нас барж байна.


Олон иргэд угаартаж нас бараад эхлэхэд албаныхан хүн угаасаа угаартдаг юм, галлагаагаа буруу хийгээд байна гэж тайлбарлах болсон. Сүүлийн 45 хоногт 349 хүн угаартсан. Энэ нас бараад байгаа хүмүүсийн талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй биш.

 

Түүхий нүүрс түлсэнээс сайжруулсан түлшний утаанаас хоруу чанараараа 270 дахин илүү байна гэдэг судалгаа гарсан. Бээжинд өмнө нь уг шахмал түлшийг хэрэглэж байсан. PM10, 2,5 үзүүлэлтүүдээс гадна өөр химийн элементүүдийг илрүүлэх судалгаа хийсэн. Ингэхэд олон цагирагт ароматик устөрөгч илэрсэн бөгөөд энэ нь үр зулбалт, хорт хавдар, мутаци үүсгэдэг нь илэрсэн. 

 

2019 онд сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө лабораторийн анхны үзүүлэлтүүд нийтэд ил болоод буцаад татагдсан. Үүн дээр хүхрийн агууламж 3 хувьтай гарсан. Хүхрийн агууламж 1 хувиас илүү гарвал хүний амь насанд шууд заналхийлнэ гэж мэргэжилтнүүд анхааруулсан

 

Үүнийг шийдэхийн тулд шинэ цахилгаан станц барих шаардлагатай. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болсноор 50, 60, 100 жил цахилгаанд санаа зовнихгүй амьдрах боломжтой. Хоёр цахилгаан станц барих хэмжээний мөнгөөр сайжруулсан түлш нэртэй хор үйлдвэрлэсэн байна. Мөн гурван шинэ цэвэрлэх байгууламж барих боломжтой их хөрөнгө, 500 км урт инженерийн шугам сүлжээ барих боломжтой байсан.


Сайжруулсан шахмал түлшинд хэд хэдээрээ хордож нас барж байгаа хэргийг тэдний хэн нь  хариуцах вэ. Энэ байдлыг халахын тулд шаардлага хяналтуудаа иргэд тавих хэрэгтэй байна" гэв. 

 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор Н.Одонгуа:

 

Сайжруулсан түлшинд агуулагдаж байгаа хүнд металууд болох хар тугалга, кадьми зэрэг бодисууд ихэссэн. Үүнээс улбаалаад өвчлөл нас баралт ихсэж байна. Ялангуяа бага насны хүүхдийн цусны хавдар ихэссэн. 2023 оны байдлаар 140 хүүхэд шинээр хавдартай бүртгэгдсэн. Энэ хавдрын үүсгэх хамгийн гол шалтгаан нь хүнд метал элементүүд байдаг. Мөн саяхан ХСҮТ-ийн дарга Элэгний хавдрыг үүсгэж байгаа хавдрын эсийн шинэ мутаци үүссэнийг мэдээлсэн. Энэ үүсгэж буй хамгийн гол нөлөөлөл нь сайжруулсан шахмал түлшинд агуулагдаж байгаа хүнд металуудаас үүдэж байгаа юм" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-06
Ирннг:
Энэ ажлыг,Хүрэлсүх хийсэн Түүнээс хариуцлага нэхьё
2023-12-06
уж:
Ганцхан сайжруулсан түлш яриад байх юм. Хуучны технологитой ТЭЦ-2 ба 3 ялангуяа ТЭЦ-3 асар их утаа гаргаж байгаа. Бараг 50 хувь нөлөөлж байгаа байх. Яаралтай утааны шүүлтүүрийг орчин үеийн болгох эсвэл бүрэн шинэчлэх шаардлагатай байна. Бүх утааны хийн стандартыг энэ 2 станц зөрчиж байгаа.
2023-12-06