Хонконгт 3,6 сая долларын үнэ бүхий iPhone гар утсыг тээвэрлэж явсан машин руу үл мэдэгдэх этгээдүүд халдаж, хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар Straits Times мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын нэгний өдөр тээврийн компанийн хоёр ажилтан 43 гар утас хулгайлагдсан талаар цагдаад мэдээлжээ. Энэ нь нийтдээ 3,6 сая долларын үнэтэй байсан аж. Тээврийн компанийн ажилтнууд цагдаагийнханд мэдүүлэг өгөхдөө тэднийг тээвэр хийж байх үед хутгатай хоёр эр дайрч, машиныг нь булаан зугтсан хэмээсэн байна. Тэд мөн хөнгөн гэмтэлтэй байжээ.
Ингээд цагдаагийнхан хэргийг шалгах явцад гар утас тээвэрлэж явсан машиныг шатаасан болохыг тогтоосон байна. Мөн мөрдөн байцаалтын явцад хоёр тээвэрлэгч болон тэдний ажил олгогч үгсэн хуйвалдаж, гар утсыг хулгайлсан нь тогтоогдсон бөгөөд тэд дээрэм болсон мэтээр гэмт үйлдлээ хаацайлсан аж. Ингээд 22, 30, 34 настай гурван эрийг баривчилсан байна. Одоо алдагдсан гар утаснуудыг хайж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |