Хятадын компани усан доорх дата төвийн төслийг эхлүүлжээ
2023-12-05

Хятадын Highlander компани Хайнань арлаас холгүйхэн мэдээлэл боловсруулах усан доорх төвийн төслийг эхлүүлжээ. Энэ талаарх мэдээллийг ВВТ дамжуулсан байна.

 

Усан доорх объект нь 60 мянган компьютерийн бүтээмжтэй эн зэрэгцэхүйц хүчин чадалтай байх бөгөөд модуль тус бүр нь 30 секундын дотор дөвөн сая өндөр өргөтгөлийн зургийг боловсруулах чадвартай аж. Хятадын компани ийм хүчин чадалтай 100 модулийг усан доор байршуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр газар дээр 68 мянган квадрат метр талбай, түүнчлэн 122 сая киловатт цаг цахилгаан эрчим хүчийг хэмнэх аж.

 

Highlander компани усан доор модуль туршихаар төлөвлөж байгаагаа анх 2021 оны нэгдүгээр сард зарлаж байв. Улмаар энэ төслийг хэрэгжүүлэх зорилтыг хэд хэдэн муж таван жилийн төлөвлөгөөндөө багтаасан бол China Telecom зэрэг хиймэл оюун ухаан, видео ажиглалтын программ хангамжийг боловсруулдаг компаниуд Highlander компанид захиалгах өгчээ.

 

Энд дуулгахад, Майкрософт компани 2015 онд АНУ-ын тэнгист дата төвөө байршуулсан нь усан доорх анхны дата төв болж байсан юм. Дараа нь ийм туршилтыг 2020 онд Шотландад хийж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин