Энэ сарын сарын 4-ний 07.26 цагт цагдаагийн байгууллагад Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй амь насаа алдсан байжээ.
Улмаар цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 60 настай, эрэгтэй “А”-ийн амь насыг 15-16 насны хүүхдүүд болох “О” болон “С” нар шөнийн 02 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоож, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншиж байна |