Өмнөд Солонгос хатуу түлшит сансрын пуужин туршжээ
2023-12-05

Бүгд Найрамдах Солонгос Улсын Батлан хамгаалахын хөгжлийн агентлаг хатуу түлшит сансрын пуужингийн нислэгийн туршилтыг хийсэн талаар KBS суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын дөрөвний 14:00 цагт Чежудо арлаас өмнөд зүгт дөрвөн киломерт зайд тэнгист байрлах барж дээрээс пуужинг хөөргөсөн байна. Энэ нь Хойд Солонгосыг ажиглах зорилгоор дэлхий орчмын тойрог замд хиймэл дагуул гаргах зориулалт бүхий пуужинг туршиж буй гурав дахь туршилт юм. 

 

Өмнөд Солонгос туршиж буй пуужин нь хатуу түлшит бөгөөд туршилтын үеэр 100 кг жинтэй радиолокацийн хиймэл дагуулыг ойролцоогоор 650 км өндөрт, дэлхий орчмын тойрог замд гаргахар туршсан байна. Хатуу түлшит сансрын пуужин тээгчийг боловсруулж дууссаны дараа ажиглалт, тагнуулын зорилгоор бага оврын хиймэл дагуулуудыг хөөргөнө гэж Солонгосын батлан хамгаалахын хөгжлийн агентлаг мэдэгджээ. 

 

Солонгосын батлан хамгаалахын хөгжлийн агентлаг цаашлаад илүү жин ихтэй буюу 500-700 кг жинтэй хүнд хиймэл дагуулуудыг дэлхий орчмын тойрог замд хүргэх  чадвартай сансрын хүргэлтийн системийг боловсруулж, туршихаар төлөвлөж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-06
оросоор хиймэл дагуул 1 хийлгээд ану гаар хэд хийлгээл хийгээд сурчихлаа овсгоотой хүмүүс шүү. монголчууд орос хэл мэддэг гэчихээд юу ч сураагүй тэнэг
2023-12-06