"Намын төлөө" олон хүүхэд гаргахыг Ким Жон Ун уриалжээ
2023-12-05

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун "нам, хувьсгал, улс орны төлөө" аль болох олон хүүхэд төрүүлэхийг эмэгтэйчүүдэд хандан уриалжээ. Тэрбээр Эхчүүдийн тавдуг,аар үндэсний хурлын үеэр ийм мэдэгдэл хийсэн гэж Солонгосын цахим мэдээллийн агентлаг дамжуулсан байна. 

 

Ким Жон Ун хуралд оролцож үг хэлэх үеэрээ Хойд Солонгост төрөлт буурч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлээд, төрөлт буурч байгаа нь залуусын дунд "социализмын эсрэг үзэл бодол нэмэгдэж байгаатай холбоотой" хэмээн мэдэгдсэн байна. Мөн "олон хүүхэд төрүүлсэн, өнчин хүүхдүүдийг асарч байгаа баатар ээжүүд"-п талархал илэрхийлсний дээр "эхчүүд нийгэм% гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх" нөхөцөлийг хангахын тулд тодорхой зорилго, зорилт боловсруулах ёстой гэж мэдэгджээ.

 

Энэ хуралд оролцсон эмэгтэйчүүд "хайр, итгэлээр дүүрсэн сайхан сэтгэлт эцгийн мэдэгдлийг нулимс цийлэгнүүлэн сонссон" гэж Хойд Солонгосын цахим мэдээллийн агентлаг онцолжээ. Эхчүүдийн тавдугаар үндэсний хурал хэдэн өдөр үргэлжилэх нь тодорхойгүй. Дөрөвдүгээр хурал нь 2012 оны 11 дүгээр сард болж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
2 солонгос 2лаа хүүхэд гаргах дургүй болж . эмэгтэйчүүд нь сүйрэл зөнгөөрөө мэдрээд байгаа биз
2023-12-06
хужаа хоол идээд үргүй болоод байгаа шд
2023-12-06