НҮБ-аас жил тутам зохион байгуулдаг COP28 уур амьсгалын бага хурал Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо үргэлжилж байна.
Энэ удаагийн чуулган АНЭУ-ын Дубай хотноо 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд болно. COP нь талуудын бага хурал гэсэн үгийн товчлол бөгөөд талууд гэдэг нь 1992 онд уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод гарын үсэг зуран нэгдсэн орнууд юм.
COP28-ийн хүрээнд болж буй Дубайн гүнж Sheikha Latifa-гийн нэрэмжит "Prototypes for Humanity" технологийн тэмцээнд Оксфордын докторант Б.Марал түрүүлжээ. Уг тэмцээнд 3800 гаран эрдэмтэн залуучуудын бүтээл оролцсон байна.
Оксфордын их сургуулийн оюутнуудын боловсруулсан төсөл нь "Digital Twins 4 Tailing Dams" нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан анхааруулгын систем юм. Б.Маралын судалгаа нь уул уурхайн хаягдлын далан гэх мэт томоохон дэд бүтэц сансраас хянах систем бие болгож байна.
Уншиж байна |