Цагдаагийн байгууллагад энэ сарын 30-ны өдрийн 23 цаг 40 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад 3 сартай эмэгтэй хүүхдийн биед гэмтэл учруулж байж болзошгүй. Охин эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уншиж байна |