Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нэмэгдсэн. Тэгвэл эрүүл мэндийн яамнаас утаанаас сэргийлж амны хаалт заавал зүүхийг уриаллаа.
Иргэн та агаарын бохирдол, нүүрсний утаа ихсэж буйтай холбогдуулан гадуур гарахдаа РМ2.5 нарийн ширхэгт тоосонцор шүүх зориулалтын шүүлтүүртэй амны хаалт зүүж хэвшээрэй.
Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7-дахин нэмэгдсэн. Мөн өнгөрсөн 10 жилд агаарын бохирдлын нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоожээ.
Уншиж байна |