Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" улс орны хэмжээнд бүх нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэ гэж заасан.
Хуульд зааснаар, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр нийтээр амарна. 29-ний өдөр баасан гарагт тохиож буй бөгөөд 12-р сард 29, 30, 31, нэгдүгээр сарын 1-нд бүх нийтээр үргэлжлүүлэн дөрөв хоног амарч, 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт шинэ оны эхний ажлын өдөр болох байна.
Эдгээр баярын амралтын өдрүүдтэй зэрэгцэн сурагчдын амралтыг эхлүүлэх тухай мэдээлэл ч байна. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байна.
Уншиж байна |