ГЕГ-ын шуудан илгээмжийн гаалийн газраас төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, ил тод байх, гааль - бизнесийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор "Эерэг нөлөө" өдөрлөгийг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд болон цахимаар өөрөө мэдүүлэх үйлчилгээг идэвхтэй хэрэглэгч 34 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Өдөрлөгийн үеэр Гаалийн байгууллагаас “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”, гаалийн хяналт, Бүрдүүлэлтийн нэгдсэн төв, цахим бүрдүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн бол аж ахуйн нэгжүүдийн зүгээс шуудан илгээмжийг шуурхай хүлээн авах, явуулахад харилцан уялдаа холбоог сайжруулах, цахимжуулалт дээр эерэг үр дүн гарч байгааг онцлоод, цаашид худалдааг хөнгөвчлөхөд анхаарах зүйлсийн талаар санал, бодлоо илэрхийллээ. Саналыг бодит ажил болгоход анхаарч ажиллана хэмээн гаалийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Уншиж байна |