ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ үеэр гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малын мах, сүү, цагаан идээ, орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн болон шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр борлуулна.
Тус арга хэмжээ нь 11 дүгээр сарын 27-наас 12 дугаар сарын 3-ны өдрийг дуустал тодорхой заасан 10 байршилд болох аж. Иймд мах, сүү цагаан идээний үнэ ямар байгааг сурвалжлахаар Төв цэнгэлдэх хүрээлэнг зорилоо.
17:00 цагийн үед Төв цэнгэлдэх хүрээлэнд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Энэ хэд вэ? Аль аймгийнх вэ” гэсэн асуулт хөвөрнө. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна автомашинуудын тэвшин дээр мах борлуулах бөгөөд Дундговь, Дорноговь, Өмнөговь болон бусад аймгийн малчид ирсэн байв. Үнэ ханшийн талаар тодруулахад,
Үхрийн мах: 1кг- 9.500 - 11.000 төгрөг
Бүтэн үхрийн мах- 1.1 - 1.3 сая төгрөг / Хаа гуяар нь салгаж авбал 35-40 кг буюу 350-390 мянган төгрөг болж байна /
Хонины гулууз дунджаар 120 мянган төгрөг
Адууны мах: 1кг-9.500 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.
Бүтэн адууны мах- 1.2-1.4 сая болж байна.
Харин Төв цэнгэлдэх хүрээлэн дотор аймгуудын асар байрлажээ. Сэлэнгэ, Завхан, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн үйлдвэрлэгч, малчдын төлөөлөл байх аж. Бусад аймгуудын асар хоосон байлаа. Өөрөөр хэлбэл, “Өвлийн идэш” арга хэмжээ жигдрээгүй байв. Ингээд аймгуудын асраар орж, үнийн дүнг судаллаа.
Сэлэнгэ аймгийн бүтээгдэхүүн:
Загас: 25.000-35.000 төгрөг
Талх: 2000-5000 төгрөг
Завхан аймгийн бүтээгдэхүүн:
Аньс: 15.000 төгрөг
Чонийн элэг: 13.000 төгрөг
Үхрийн нүд шүүс : 8.000 төгрөг
Ээзгий - 18.000 төгрөг
Өрөм- 30.000 төгрөг
Худалдаачид хэлэхдээ, "дундын үхэр 120-140 кг болж байгаа бөгөөд дунджаар 1,1-1,3 сая төгрөг болж байгаа. Бүтнээр нь авах хүн байхгүй учир хаа, гуяар нь өрөөлдөхөөс өөр аргагүй. Нэг гуя тавихад 35-40 кг буюу 350 мянган төгрөг орчим болж байна" гэсэн юм.
Хөвсгөл аймгийн бүтээгдэхүүн
Аарц: 1кг-6.000 төгрөг
Шар тос: 1кг-25.000 төгрөг
Увс аймгийн бүтээгдэхүүн:
Чацаргана: 1 литр-12.000 төгрөг
Үхрийн нүд: 1 литр -18.000 төгрөг
Үхрийн нүд чанамал: 10.000 төгрөг
Жимс жимсгэнэ:
Орос алим: 1кг-6.500-8.500 төгрөг
Усан үзэм: 1кг-8.500 төгрөг
Жүрж: 1кг -8.500 төгрөг
Лимон: 1кг-8.500 төгрөг
Банана: 1кг-7200 төгрөг
Бүтээгдэхүүний үнэ судалж асар бүрээр орж явахад зарим иргэд “үзэсгэлэн худалдаа гэсэн мөртлөө зах дээр зарж байгаатай яг ижилхэн үнэтэй байна. Олон газраас бүтээгдэхүүн ирвэл үнэ нь буурах байх” гэж хоорондоо ярилцана.
Хөвсгөл аймгийн иргэн Х.Ишбаатар:
- Урд шөнө хотод орж ирлээ. Бусад маань ирж яваа. Нутгийн бүтээгдэхүүнээ борлуулж байна. Иргэдийн худалдан авалт гайгүй сайна байна.
Увс аймгийн брэнд бүтээгдэхүүн борлуулагч иргэн:
- Увс аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн болсон чацаргана борлуулж байна. Ямар ч будаг, химийн нэмэлт хольц байхгүй. Дархлаа дэмжинэ.
Баянгол дүүргийн иргэн н.Батболд:
- Мах авах гэж ирсэн. Боломжийн үнэтэй байна. Үхрийн махаа аваад буцах гэж байна. Өнөөдөр цөөхөн аймаг бүтээгдэхүүнээ гаргаж тавьсан байна. Маргаашаас нэмэгдэх байх. Тэр үед нь ирж дахин худалдан авалт хийнэ.
Баянзүрх дүүргийн иргэн Б.Оюунчимэг:
- Мах үнэтэй байна. Зах дээр зарагдаж байгаа махны үнэтэй бараг ижил байна. Маргаашаас дахиад мах бууна гэсэн. Тэр үед нь үнэ нь буурах байх.
Мах худалдаалах цэгүүд:
Уншиж байна |