Ой тогтоолтын Олон Улсын Холбооноос зохион байгуулсан “Ой Тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн”- д Монгол, Герман, Япон, Энэтхэг зэрэг 13 орны 780 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Ийнхүү тэмцээний нийлбэр дүнгээр Бага насанд М.Гэгээн-Оюун, Өсвөр насанд ОУМ Э.Үүрийнцолмон, Насанд хүрэгчдийн ангилалд Олон Улсын Их Мастер, Дэлхийн Аварга Т.Тэнүүн нар тэргүүллээ. Тодруулбал, 780 тамирчныг тэргүүлэн 2023 оны Дэлхийн аварга болсон тамирчнаар Олон Улсын Их Мастер, 2022 оны Дэлхийн Аварга Т.Тэнүүн тодорсноор дэлхийн хошой аварга боллоо.
Уншиж байна |