Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-41” яруу найргийн наадмын сүүлийн шалгаруулалт өчигдөр /2023.11.26/ Соёлын төв өргөөнд боллоо. Энэ удаагийн наадмын тэргүүн найрагчаар МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин тодорсон юм.
“Болор цом” яруу найргийн 40 дэх удаагийн наадамд Архангай аймгийн Хотонт нутгийн хүү, яруу найрагч Мягмарын Амархүү түрүүлж, “Болор цом”-ын эзэн болж байсан билээ.
Харин дэд байрт "Болор цом"-ын эзэн яруу найрагч Д.Галсансүх, гуравдугаар байрт яруу найрагч Э.Гантулга, тусгай байрт яруу найрагч Ө.Элбэгтөгс, М.Дэвээжаргал нар шалгарсан байна.
Уншиж байна |