Согтуурсан үедээ гэрээсээ гарсан иргэний цогцсыг олжээ
2023-11-27

Хэнтий аймгийн Галшар суманд энэ сарын 22-ны өдрийн 09:00 цагийн орчим тус сумын харьяат малчин Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарч яваад сураггүй болсон байна. 

 

 

Энэ тухай дуудлага мэдээллэийг энэ сарн 25-ны өдөр Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу  Галшар сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн малчин 53 настай Г-ийг эрэн хайх ажиллагааг 11.25-ны өдрийн 10:30 цагаас зохион байгуулж 11.26-ны өдрийн 08:38 цагт гэрээс нь зүүн урд зүгт 800 м зайтай газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-28