"Eco evolution" олон улсын төрийн байгууллагын “Цэвэр агаар” хөтөлбөрийн менежер Лари Мон ”Улаанбаатар хотын агаарын мониторинг, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөний талаарх суурь судалгаа” хийжээ. Энэхүү судалгааг 2020 оноос эхэлжээ. Судалгааны багийнхан агаарын бохирдлыг гэр хороолол, уурын зуух, цахилгаан станц гэсэн эх үүсвэр тус бүрээр нь нэг бүрчлэн гаргажээ.
Энэхүү судалгаа нь анх удаа гэр хорооллын агаарын бохирдолд системтэйгээр ажиглалт хийснээрээ төдийгүй анх удаа эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг оролцуулснаараа онцлог юм. Судалгаанд нийт найман өрхийн болон хорооны эмнэлэг, долоон дүүргийн эмнэлэг, гурван клиник эмнэлгийг багтаажээ.
Хөгжилтэй орнуудын жишгээс харахад хот суурины эдэлбэр газрын 20-иос доошгүй хувь нь ногоон байгууламж байдаг бол манай оронд энэ үзүүлэлт 2-3 дахин бага байна.
Агаарын тоосжилтын хувьд Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн бохирдсон хотод тооцогдож байна. Агаарын бохирдлын хэмжээг жилээр нь гаргахад 40 хувь нь агаарын хий, 60 хувь нь тоос,тоосонцор байдаг юм байна. Агаар дахь тоос тоосонцрын хэмжээ 10 мк-оос бага байх ёстой атал манайд 2019 онд 141, 2020 онд 157, 2021 онд 279 гэхчилэн байнга өсөн нэмэгдсээр байгаа юм. Гэтэл Хойд Хятад болон Өмнөд Азийн зарим хотын тоосжилтын түвшин буурсаар байгаа ажээ. Европ болон Америкийн хотуудадтоосжилтын хэмжээ маш доогуур, цөлийн бүсэд орших АНУ-ын зарим хотод л гэхэд хамгийн өндөр нь 60-100 мк байдаг аж.
Нэг га талбайд мод сөөг, зүлэг тарихад 18 сая м3 агаар дах утаа тортгийн 35.5 хувийг шингээж, агаарт дэгдсэн тоос, шорооны 64.5 хувийг намжаах, дуу, шуугианы 26 хувийг замхруулж, нарны хурц төөнөлтийн 10-15 дахин багасгаж, аагим халуун, цочир хүйтрэлийг 2-3 градусаар бууруулах нөлөөтэйг тогтоожээ.
Иймд бидэнд хэд хэдэн тоосжилтоос сэргийлэх арга техникийг санал болгосон юм. Үүнд:
Ц.Наранцацрал
Уншиж байна |