"Тариа хийлгэсэн 17 хүүхдийн биеийн байдал тогтворжсон"
2023-11-24

Яармагийн Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан талаар цахим орчинд цацагдсан. Энэ талаар Яармагийн эх хүүхдийн эмнэлгийн удирдлагуудаас тодрууллаа. 


Эдгээр 17 хүүхэд манай эмнэлэгт хэвтээд 4-5 хонож байгаа хүүхдүүд. Нэг ёсондоо цагийн тариа хийлгээд 4-5 хоног ямар нэгэн урвал хүндрэлгүй явж байсан. Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар 400 гаруй хүүхэд хатгайгаар хэвтэж байна. Эдгээр хүүхдүүдэд адилхан хийгдэж байгаа тариа юм. Бусад хүүхдүүдэд одоогоор ямар нэгэн урвал хүндрэл гараагүй байна. 

 

Гурван төрлийн антибиотик байсан. Ампициллин, амоксиклав, цифролоксацин байсан. 

 

Бид шөнө 00.00 цагийн үед дуудагдаж ирсэн. Биднийг ирэхэд 17 хүүхэд өндөр халуурсан, чичирхийлсэн байдалтай байсан. 2-3 цагийн дотор хүүхдийн эрчимт эмчилгээний болон тасгийн эмч нарыг дуудаж, тусламж үзүүлсэн. 2-3 цагийн дотор халуун бууж, биеийн байдал нь тогтворжсон. Тариа хийгээд, урвал гарсан шалтгааныг тодруулахаар шөнийн турш ажилласан. Найруулсан бодисыг нь шинжлэхээр хурааж авсан. Тухайн тариа нь бусад хүүхдэд хийсэнтэй ижил сери дугаартай байсан. Тиймээс тариатай холбоотой биш гэж бид дүгнэсэн" гэв.  

Shuud.mn
Сонин хачин
Яравгар царайлсан цагаан халаатууд татварын мөнгөөр амьдарчийгаагаа мэдвэл таарна. Чадахгүй бол зайлаад өгөөч
2023-11-26
Зочин:
1 сувилагчид ногдох өвчтөнг стандарт хэмжээнд нь байлга л даа.
2023-11-25
Энэ авгай аймаар их зантай гэж хүиүүс ярьдаг ш дэ дарга нь хариуцлага хүлээх ёстой
2023-11-24
Tenegt.
2023-11-24
яагаад монголд хортой эм тариа зараад байна?? эмч нар нь юу ч хамаагүй шахаад боловсролгүй чадваргүй эмч нэртэй хуурамч юмнууд л байхын . монголын анагаахад арын хаалгаар тэнэг мангуунууд л ордог шдээ тэд нар яаж химийн урвал ойлгох юм бэ энгийн химийн бодлого бодож чаддаггүй юмнууд ордог шд . малууд аа анагаах бол дээд математик боддог тооны аваргууд л ордог салбар шдээ хэцүү байхгүй юу. монголын анагаахад 4 аргын тоо арай гэж боддог малууд орохоор сувилагчийн мэдлэг л авч гардаг
2023-11-24
эмч нар бас урвагч хятдын тагнуул юм байна
2023-11-24
Tenegt.
Pearl:
Хариуцлагыг өөрсдөө холдуулахдаа мэргэжсэн улс шүү. Технологийн горим алдагдсан л байна доо тэрнээс бүгд реакц өгнө гэж юу байх вэ дээ.
2023-11-24
хотын иргэн:
бие сайтай 60 гаруй насны эрэгтэй хүнд өрхийн эмнэлэг тариагаа буруу усаар найруулж хийгээд шууд ухаангүй болсон. Тэгээд 1-р эмнэлгийн сэхээнд 2 хоноод ар гэрийнх нь одоо бараг сүүлчийн удаа уулз гээд. нөгөө эмч нар нь оношийг нь тогтоож чадахгүй баахан эмчлээд. тэгээд ашгүй нэг гайгүй болж хэд хоног өөр тасагт хэвтээд гарсан. Тарианы реакц ийм аюултай.
2023-11-24
Уул үүл:
1 ёсондоо хүйтэн тариа шахаад реакцилсан байна.
2023-11-24
Уул үүл:
Тариагаа найруулаад хүүхдийн биеийн температураас бага градуст удаан орхижээ
2023-11-24