Автобусны жолооч нар 1.7-2 сая төгрөгийн цалин авч байна
2023-11-24

“Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот)” нийлүүлэх ажлыг гүйцэтгэх тухай тендерт нийт таван компаниас санал ирүүлжээ. Тодруулбал,

 

  1. “Майнс ап” ХХК - 178,817,556,720 төгрөг

  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd - 147,686,834,611 төгрөг

  3. Yutong Bus Co.,Ltd - 165,589,920,000 төгрөг

  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd - 156,932,775,600 төгрөг

  5. China North Vehicle Corporation LTD - 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.  

 

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd, Yutong Bus Co.,Ltd-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээжээ. Харин Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd-н хувьд 300,000 ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол China North Vehicle Corporation LTD-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байна. Хуулийн дагуу тендерийн баталгаа ирүүлээгүй компанийг Үнэлгээний хорооноос шалгаруулах боломжгүй байдаг. Тендерийн баримт бичиг боловсруулж, тендер зохион байгуулан, нээх чиг үүрэгтэй эхний Үнэлгээний хорооны ажил өнөөдрөөр дуусаж, баримт бичгүүдэд үнэлгээ хийх үүрэгтэй дараагийн Үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас байгуулах юм. 

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

 

-2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна. Шинэ автобус худалдаж авснаараа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийлээ гэж ойлгож болохгүй. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулахад маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, иргэдийн зүгээс жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх талаар нэлээдгүй гомдол, мэдээлэл ирүүлдэг. Одоогоор жолооч нарын үнэлэмж, цалин бага байгаа. Ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, шаардлага тавих тохиолдолд ажлаа орхиод явчихдаг жишиг байна. Тиймээс энэ салбарын ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмэх шаардлагатай байгаа. Мөн шинэ автобусны гараашнуудыг шийдэх, нийтийн тээврийн маршрутыг оновчтой, зөв төлөвлөж, богино эргэлтийг бий болгох шаардлагатай байна. Түүнчлэн нийтийн тээврийн компаниудад төсвөөс олгодог татаасыг шударга, зөв зохион байгуулалттай болгох ажлуудыг цогцоор нь хийнэ хэмээв.  

Шинээр худалдан авах шаардлагатай дизель хөдөлгүүртэй, их багтаамжийн автобусны техникийн үзүүлэлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал танилцууллаа.

 

Тэрбээр “Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” зэрэг дотоодын болон олон улсын зохих стандартуудын дагуу шинээр нийлүүлэх автобуснуудад дараах шаардлагуудыг тавьж байгаа. Тухайлбал, 2023 онд үйлдвэрлэсэн, жолооны хүрд зүүн талд байрлалтай, суудлын тоо 26-30, зогсоо зорчигчийн тоо 50-аас дээш, нийт зорчигчийн багтаамж 80-аас дээш байх ёстой. Мөн дизель Eвро-5 хөдөлгүүртэй, 280-350 морины хүчин чадалтай, шатахууны сав 200 литрээс дээш хэмжээтэй, дээд хурд 70 км цаг байх юм. Автобусны хана, тааз, шал нь өвөл, зуны улиралд халуун, хүйтнийг тусгаарлах, галд тэсвэртэй материалаар хучигдсан байх, шал нь зорчигчийг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээ даах материалаар хийгдсэн байх шаардлагатай. Түүнчлэн зорчигчийн зааланд зургаагаас багагүй халаалтын төхөөрөмжтэй, нэмэлтээр урьдчилсан халаагууртай байна. Мөн үйлдвэрлэгчийн итгэмжлэл хоёр жилийн баталгаатай байх юм. Энэ мэтчилэн ослын гарц, гэрэл, агааржуулалтын систем, хяналтын систем, арал, хаалга, жолооны механизм, тосолгооны систем, тоормос, хурдны хайрцаг зэргийн техникийн шаардлагыг тодорхой заасан” гэв.

Үүний дараа сэтгүүлчид асуулт асуусан юм.

 

-Тендерийг хэд  хоногийн хугацаанд шалгаруулж дуусах вэ?

Нийтийн тээврийн автобус худалдан авах Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Батмөнх: -Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийх ёстой. Бид аль болох богино хугацаанд шалгаруулна. Тендерийн бичиг баримтад 600 автобусыг 183 тэрбум төгрөгөөр авахаар тусгасан.

-Автобусны гараашны талаар мэдээлэл өгөхгүй юү?

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал: -Нийтийн тээврийн гарааш орон нутгийн өмчит компаниудад хүрэлцээтэй, хувийн хэвшилд нийтийн тээвэрт явж байгаа автобусны 70 орчим хувьд нь гарааш байгаа. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 12-аас дээш жил болсон 465 автобус үйлчилгээнээс хасагдана.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд хэчнээн жолооч ажиллаж байна вэ?

-Нийтийн тээврийн салбарт нийт 1887 жолооч шаардлагатай гэдэг судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар 221 жолоочийн орон тоо сул байна. Жолооч нарын гар дээр авч байгаа цалин 1.7-2 сая төгрөг байна. Автобусны хүртээмж хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь жолооч. Иймээс нийтийн тээврийн салбарын цалинг нэмэгдүүлэхээр НИТХ-д санал гаргаад буй. Жолооч нарын 23 хувь нь 10-аас дээш жил ажиллаж байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
VAWALDGCH SEXSYG80955877
2023-11-26
TSAGIN SEXSY80955877
2023-11-26
Хүмүүс УБ хогийн савгүй байна гэж их бухимдаж бичих юм. Үүнд хариу болгож бичлээ. Хогийн сав хог хаягдалгүй болгодоггүй, харин ч эсрэгээрээ хог, бохирдлыг ихэсгэдэг гэж үзэх болсон. Жнь; Японд хогийн сав огт байдаггүй. Бүр ОО-д нь ч байдаггүй. Тиймээс гудамж талбай нь маш цэвэрхэн байдаг. Хог хаяж болзошгүй газруудад “Чи өөрийнхөө үүсгэсэн хогоо өөрөө авч явж гэртээ хая” гэж бичсэн байдаг. Гудманд хогийн сав байх нь хог новштой, заваан байх нэг үндэс гэж үзэх болсон. Гадуур нь асгарна, халина, хажууд нь хогоо ил тавина, нохой, шувуу гэх мэт амьтад ухаж, задалж, тарааж хаяна. Тэр хогуудыг түүж хаяхын тулд хүн хүч, машин техник хэрэгтэй, энэ нь нэмэлт төсөв, зардал үүсгэж байна гэж сүүлийн үед үзээд гудамжны хогийн савуудыг цөөлж эхэлж байгаа шүү, дэлхий нийтээр.
2023-11-26
S XUSNEER TANILTSI80955877
2023-11-25
hogiin hulgaichaa hujaagiin avs avhaa bolioo
2023-11-25
ҮНЭНий төлөө явсан хүн суулт зарлаж байна... Бүх нууц булхайг тэр л ил болгосон ЖДҮ, БЗСан, НҮҮРС г.м тоочоод байвал барагдашгүй. Шүүх прокурорт дээрэлхүүлж мөөмнөөсөө ч гараагүй бяцхан үрийг нь хөсөр хаяж хөхний сүү нь татраагүй эхийг нөхөртэй нь цуг яллагдагчаар татчихсан байхад зүтгэсээр байгаад хэргийг ахин мөрдөн байцаалтанд шилжүүлүүлж эх үрийг уулзуулсан, аминаасаа илүү хайрлаж өсгөсөн хөвгүүдээ армид өгөөд учир битүүлгээр хөнөөлгүүлээд улсын нууц нэрийн дор дарагдсан хэргүүдийг сэргээн шалгуулж мөрдөн байцаалтанд орууллаа хэдэн арван эцэг эхчүүдийн гомдол цөхрөл уужрах шиг. Хэрэг нь учир битүүлэг болсон эхийгээ алдаж өнчирч хоцорсон гурван хүүг ард түмнээ уриалж 3н өрөө байранд оруулж ирээдүйн баталгааг нь буй болгосон. За ингээд тоочоод байвал ихээ юм байна. Монголын сэтгүүлзүйд шинэ салхи оруулсан шүү тэр. Бид түүний нүднээс үнэнийг олж хардаг болсон. Бид түүний амнаас үнэний дуу хоолойг сонсдог болсон. #Өнөрцэцэгээ хамгаалцгаая. Өвөрхангай, Гучин ус сумаас бичив... Тун удахгүй нэгдэхээр очих болноо. Хүчтэй байгаарай бүсгүй минь.
2023-11-24
S AWI80955877
2023-11-24
Цалингаас гадна зорчигчдын өгдөг бэлэн мөнгийг тооцвол гайгүй мөнгөтэй байдаг юм байна даа...
2023-11-24
SEKSEER XANTLAA SHAALGN80955877
2023-11-24
ZYGAATSI80955877 SADARTLA SEXSDI
2023-11-24
Автобуснууд өөрсдөө түгжрэл үүсгээд байна:
Наад олон автобуснууд чинь бүгд Энхтайвны өргөн чөлөөнд чихцэлдэн түгжрэл үүсгээд байна. Түгжрэлээс гарах арга нь нийтийн тээвэр атал нийтийн тээвэр нь өөрөө түгжрэлийн шалтгаан болдог гаж зүй тогтол буйг анхаараарай
2023-11-24
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-24
SEXSEER TAICHI80955877
2023-11-24
S AWN80955877
2023-11-24