Сурвалжлага: Гацуур 180.000-1.300.000 төгрөгийн үнэтэй байна
2023-11-24

Шинэ он гарахад сар гарны хугацаа үлджээ. Шинэ жилийн баярыг сүлд модгүйгээр төсөөлөх аргагүй. Хүүхэд багачуудын сэтгэлийг сэргээж баяр хөөр бэлэглэгч арванхоёрдугаар сарын утга учир нь айл бүрийн хойморт байраа эзэлсэн гэрлэн чимэглэл, өхөөрдөм тоглоомуудтай ганган гацуурханд байдаг гэлтэй. 

 

Иргэд гацуур худалдаж авах, хуучнаа шинэчлэх зэргээр гацуурын эрэлд гарчээ. Томоохон зах худалдааны төвүүдэд гацуур мод, чимэглэл худалдаалагдаж эхэлжээ. Иймд гацуур мод, чимэглэлийн үнэ ханш сурвалжлахаар Бөмбөгөр, Алтжин худалдааны төвийг зорилоо.

 

 

Алтжин худалдааны төвийн нэг давхарт гацуур мод хийгээд дагалдах чимэглэл зарж байх аж. Гацуур модны сонголт бага байсан бөгөөд тойрог, өндөр чимэглэлээсээ шалтгаалж үнэ харилцан адилгүй байх аж. Дундаж үнийг нь танилцуулбал,

 

Гацуур

  1. 1.5 метр -180.000-210.000 төгрөг
  2. 1.8 метр - 180.000-260.000 төгрөг
  3. 2.1 метр -260.000-400.000 төгрөг
  4. 3 метр - 1.200.000 төгрөг
  5. Гацуур чимэглэх бөмбөлөг: 10.000-35.000 төгрөг
  6. Гэрлэн чимэглэл 20.000-40.000 төгрөг
  7. Саа 1ш-1000 төгрөг
  8. Хаалганы чимэглэл 55.000 төгрөг

 

Харин УИД-т 210, 240, 280 см-ийн өндөр гацуур худалдаж байгаа бөгөөд 800 мянгаас 1.3 сая төгрөгийн үнэтэй байлаа. 

 

ХУД-ийн иргэн С.Энхмаа:

 

- Манайх гурван хүүхэдтэй. Энэ жил хүүхдүүддээ гацуур мод засаж өгөх санаатай байгаа. Тиймээс гацуурны үнэ судалж явна. Үнэтэй байна. Байранд 2.1 метр өндөртэй мод тохирдог гэнэ. Гэтэл нь гайгүй модны үнэ 350.000 төгрөгөөс эхэлж байна. Гэхдээ модны сонголт хомс байна. Арванхоёрдугаар сар баярын сар учраас зарлага ихтэй байдаг.

 

Баянгол дүүргийн иргэн Б.Жаргал:

 

- Өмнө нь засаж байсан модоо засна. Гацуур мод авахгүй. Харин чимэглэл нэмж худалдаж авна. Чимэглэл үнэтэй байна. Гацуур мод урд урдны жилүүдийнхээс үнэтэй болсон байна. Хил хаалттай болохоор үнэ нэмэгдсэн байх. Дан ганц гацуур ч гэлтгүй бүх л бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Хил нээгдэж бараа бүтээгдэхүүний үнэ буураасай л гэж бодож байна.


Шинэ жилийн чимэглэл худалдаалж буй иргэн:

 

- Хүмүүсийн худалдан авалт сайн байна. Гэхдээ үнэтэй байна гэж шүүмжилж байна. Бид оруулж ирсэн үнэ дээрээ их нэмж зардаггүй шүү дээ.

 

Шинэ жилийн чимэглэл худалдаалж буй иргэн:

 

- Энэ жил гацуур модны худалдан авалт сайн биш байна. Өөр шинэ жилийн тоглоом чимэглэл сайн борлуулагдаж байна. Зарим хүмүүс шинэ жилийн мод засахын оронд гэрлэн чимэглэл, хаалга, цонхны чимэглэлээр гэрээ чимэглэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Солиорол:
Монголчууд баяр наадам зугаа цэнгэлд байгаа хэдэн төгрөгөө барна. Тэгээд ядуу хоосон гэдгээ ичих ч үгүй ярина. Учрыг нь олоход тун хэцүү маассын нийгэм шүү
2023-11-25
Ann Finard:
My husband left me and my daughter and never returned until Dr.Edetanlen intervened. My story does not differ from others who have taken the time to share information about him with the world. I had marital issues with my husband, which made him leave me and travel to another city. At some point, I was depressed and got help from nowhere until I came into contact with Dr.Edetanlen who helped me. He restored the love and connection between me and my partner, and I got him back after 2 days, as he promised. Just like everyone else talking about him, I am here to say good things about him and thank him for bringing joy to my life once again. He won't fail if you give him a try to help you as well. Just email him via dredetanlensolutioncente@gmail.com or WhatsApp him via: +2349153512788 .
2023-11-24