Арабын Нэгдсэн Эмират Улс Аль-Дафра нарны цахилгаан станц ашиглалтад оруулжээ. Энэ нь нэг талбайд байрласан, дэлхийн хамгийн том нарны цахилгаан станцад тооцогдож байгаа талаар electrek.co мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Абу-Даби хотоос 35 км зайд 2ГВт хүчин чадалтай дөрвөн сая нарны хавтан байрлуулжээ. Энэ станц ойролцоогоор 200 000 өрхийг эрчим хүчээр хангаж, жил бүр агаар мандалд хаягдах нүүрс хүчлийн хийг 2,4 сая тонноор бууруулах аж.
Аль-Дафра станцыг ашиглалтад оруулсны дараа АНЭУ дахь нарны цахилгаан станцуудын нийт хүчин чадал 3,2ГВт болж нэмэгджээ. Энэ улс эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрийн хүчин чадлыг гурав дахин нэмж, 2030 он гэхэд 14ГВт болгохоор зорьж байгаа аж. Ийнхүү сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрс хүчлийн хаягдлыг багасгаснаар, XXI зууны дунд үе гэхэд нүүрстөрөгчөөс ангид улс орон болох зорилттой байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |