Австрийн тэрбумтан 91 настай эр сүйт бүсгүй хайж байна
2023-11-23
Люгнер, Кэти Шмиц нар 2014 онд хуримласан ч хоёр жилийн дараа салжээ

Австрийн тэрбумтан, өдгөө 91 настай Рихард Люгнер дахиад эхнэр хайж байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь зургаан удаа гэрлэсэн, одоо дахин амьдралынхаа ханийг хайж байгаа гэж  BILD сэтгүүл мэдээлжээ.

 

Рихард Люгнер өөрийн нэрээр нэрлэсэн барилгын компани үүсгэн байгуулсан, одоо энэ компаниа удирддаг юм. Түүнчлэн Вена хотод Lugner City нэртэй худалдааны төв байгуулжээ. Тэрбээр телевизийн шоунуудад ихээр ордог, олны дунд ихээхэн алдартай аж.

 

Люгнер зургаан удаа гэрлэж байжээ. Эдгээрээс хамгийн их дуулиан тарьсан нь тав дахь хурим нь юм. Люгнер 2014 онд 81 настайдаа өөрөөсөө 57 насаар дүү, Playboy-ийн модель Кэти Шмитцтэй гэрлэж байв. Тэд Вена хотын алдарт Шенбрунн ордонд хуримаа хийж, хоёр жилийн дараа салсан юм. 

 

Энэ удаа дахин эхнэр хайж байгаа Люгнер "Идэвхтэй амьдрах хэрэгтэй, хайр дурлалын тал дээр ч тэр. Би идэвхтэй байх дуртай, би хэн нэгэнтэй хамт байхыг үнэхээр хүсэж байна" хэмээн BILD сэтгүүлийн сурвалжлагчид ярьжээ. Тэрбээр шинэ эхнэр нь 45-аас дээш насны, нөхөртөө туслахуйц бизнесийн туршлагатай байх ёстой хэмээн сэтгүүлчид ярьсан байна. Мөн гадаад үзэмж биш эмэгтэйн ухаанд илүү анхаарна хэмээн онцолжээ. 

 

Люгнер өмнөх гэрлэлтүүдээсээ хоёр охин, хоёр хүү гээд дөрвөн хүүхэдтэй болсон аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SEKSEER UILCHLI80955877XALYYTSTLA
2023-11-23
ANYSDN80955877
2023-11-23
xvn xvneer dutdagiin jishee ene huurhii duu.hvn oldonoo uuruu hvsch baigaa bayan hynd durtai xvvxnvvd gyigeed l ochno
2023-11-23
SEXSDI80955877
2023-11-23