Хойд Солонгос цэрэггүй бүсэд цэрэг, шинэ зэвсэг байршуулна
2023-11-23

Өмнөд Солонгостой залгаа хил дээрх цэрэггүй бүсэд байх зэвсэгт хүчнээ бэхжүүлэхээр Хойд Солонгос төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг Солонгосын Цахим мэдээллийн агентлаг дамжуулжээ. 

 

Хойд Солонгосын хэвлэлийн мэдээлснээр, цэрэггүй бүсэд нэмэлт цэргүүд, шинэ зэвсэглэл байршуулахаар болсон байна. Ийм алхам хийх болсон нь Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсний хариуд Өмнөд Солонгос 2018 онд байгуулсан Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийн нэг хэсгийг хүчингүй болгосонтой холбоотой аж. 

 

Хойд Солонгос энэ долоо хоногт тагунулын хиймэл дагуул бүхий пуужин хөөргөсөн юм. Үүнийг Япон, Өмнөд Солонгос Улс эрс эсэргүүцэж, Өмнөд Солонгос 2018 онд Хойд Солонгостой байгуулсан Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийн Нэгдүгээр зүйлийн гурав дахь заалтыг хүчингүй болгосон.  Ингэснээр Өмнөд Солонгос хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд тагнуулын ажиллагаагаа сэргээх боломжтой болж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-24
Орос ингэж байгаа украйн руу дайрсан
2023-11-23
ГЯЛС ДАЙРААД БҮДҮҮН ГАХАЙГ АЛЧААЧ ҮНЭН ЯРШИГТАЙ НОВШИЙН УЛСАНЦАР ЮМАА АРД ТҮМНЭЭ ДАРЛААД ӨЛСГӨӨД ХООЛНЫХ НЬ МӨНГӨӨР ЗЭВСЭГ АВААД ӨӨРСДӨӨ ТАНСАГЛАДАГ
2023-11-23
хойт солонгос өмнөд рүү дайн хийх нь дээ
2023-11-23