Путин: Орос Украинтай хийх энхийн хэлэлцээрээс хэзээ ч татгалзаж байгаагүй
2023-11-23

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт болж буй G20 дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцжээ. Энэ уулзалтад оролцож үг хэлэхдээ Украин, Ойрх Дорнод дахь сөргөлдөөнтэй холбоотой мэдэгдэл хийсэн байна. 

 

"Дайн, хүмүүсийн үхэлд цочирдохгүй байхын аргагүй гэдгийг ойлгож байна. Харин 2014 онд Украинд гарсан цуст төрийн эргэлт, үүний араас Киевийн дэглэм Донбасс дахь ард түмнийхээ эсрэг хийсэн дайнд цочирдохгүй байна уу? Палестин, Газын зурваст энгийн иргэдийг хөнөөж байгаад цочирдохгүй байна уу?" хэмээн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн хөгжингүй болон хөгжиж буй орнууд олон улсын сөргөлдөөнийг шийдэх тал дээр хамтын шийдвэр гаргах ёстой хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн байлдааны ажиллагаа болон олон өрх, улс орныг хамарсан эмгэнэл тул нэн даруй зогсоох талаар бодолцох ёстой гэж мэдэгдсэн гадаад орнуудын төрийн тэргүүнүүдтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна. 

 

G20 дээд хэмжээний уулзалтан дээр үг хэлэхдээ Украины асуудлыг ч  Путин хөнджээ. 

 

"Орос улс Украинтай энхийн хэлэлцээр хийхээс хэзээ ч татгалзаж байгаагүй. Хэлэлцээрээс гарч байгаагаа Орос биш Украин нийтэд зарласан. Үүний зэрэгцээ Оростой хэлэлцээ хийхийг хориглосон тушаалыг ч Ерөнхийлөгч нь гаргасан шүү дээ" хэмээн Путин мэдэгджээ.

 

Энд дуулгахад, энэ удаагийн G20 дээд хэмжээний уулзалтыг Энэтхэг зохион байгуулж байгаа бөгөөд Путин цахимаар оролцсон бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Хятадын дарга Ши Жинпинь нар оролцохоос татгалзсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
украйнууд бууж өгсөн ч хядуулна дайтсан ч хядуулна тэхээр хэдийг алсан нь дээр гэж байна лээ зөвшд
2023-11-23
Болд:
Путин: Би энхийн хэлэлцээнээс хэзээ ч татгалзахгүй харин газар нутагаа өгчих гэнээ. 2014онд Крымын хойг, Луганск Донецскийн хар тэнгисийн болон ашигт малтмалын чухал ач холбогдолтой газрыг нь гэнэт булаан аваагүй бол энэ бузар дайн гарахгүй байсан. Түрэмгийлэгчдийг эсэргүйцэж засгийн газар нь дайн зарлах чадалгүй байсан ч украйны ард түмэн партизаны дайн явуулсан нь буруу гэхэд хэцүү шүү
2023-11-23
ЗОЧИН:
ЭНЭ БАС НЭГ СОЛИОРЧИХСОН ДАЙНЫ ХЭНЭЭТЭН ДАРАНГУЙЛАГЧ БАЙНА, ӨӨРӨӨ ДАЙРЧИХААД "БУУЖ ӨГ, ТЭГВЭЛ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ" ГЭДЭГ ЭРҮҮЛ УХААНТАЙ ХҮН БАЙХ УУ? УКРАЙН ЮУ ГЭЖ ӨӨРИЙН ГАЗАР НУТГАА ЭНҮҮНД ӨГХӨВ ДЭЭ? ОДОО 2024 ОНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙНХӨӨ СОНГУУЛЬД ЯЛАГДААД ТЭР ЧИГТЭЭ УЛС ТӨРӨӨС, ОРОСООС ЗАЙЛААРАЙ ПУТЛЕР ФАШИСТ ГУАЙ?
2023-11-23